Стратегийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Стратегийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

Нээлттэй Нийгэм Форум нь нийтийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн стратегийн өмгөөлөл хийх, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөр ТББ-ын дунд зарлаж байна.

Стратегийн өмгөөлөл нь нийтийн эрх ашиг хохирсон асуудал болон  хүний эрх, ялангуяа  нийгмийн эмзэг бүлгийн эрхийн  зөрчлийг хууль тогтоомж ашиглан, шүүхийн замаар хамгаалах, улмаар тухайн бодлого, практик болон хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа юм. Энэ нь өмгөөллөөс гадна нөлөөлөл, олон нийтийг татан оролцуулах зэргийг багтаасан цогц үйл ажиллагаа бөгөөд үүгээрээ тодорхой үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалдаг уламжлалт өмгөөллөөс ялгаатай юм.  

Төслийг шалгаруулахдаа дараах гол шалгуурыг авч үзнэ. Үүнд:

    * Стратегийн өмгөөлөл хийхээр нийтийн эрх ашиг, хүний эрхийн тулгамдсан асуудлыг сонгосон эсэх
    * Сонгосон асуудал, зөрчлийг хууль, шүүхээр  хамгаалуулах бодит боломж
    * Стратегийн өмгөөллийн үр дүнд бий болох бодлого, практикийн өөрчлөлт
    * Стратегийн өмгөөлөл явуулах бусад стратеги, үйл ажиллагааг хамарсан байдал
    * Стратегийн өмгөөллийн  цогц үйл ажиллагааны үндэслэлтэй төлөвлөгөө, бодит төсөв
    * Стратегийн өмгөөлөл хийх чадавх болон тухайн асуудлаарх туршлага, мэдлэг

Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

    * Сонирхлоо илэрхийлсэн захидал /төслийн сэдвийг сонгосон шалтгаан, танай байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байгаа тухай болон яагаад төслийг хэрэгжүүлэхийг хүсч буй талаараа тодорхой бичнэ үү/
    * Төслийн өргөдөл
    * ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    * Байгууллагын үйл ажиллагааны тайлан
    *  Сүүлийн оны санхүүгийн тайлан /аудит эсвэл ТББ-ын удирдлагын зөвлөлөөр баталгаажсан байх/

Төслийн өргөдлийн маягт болон стратегийн өмгөөллийн талаарх нэмэлт мэдээллийг доорх хаягаар авна уу.  

Төслийг ННФ-ын байранд хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2009 оны 11  дүгээр сарын 13-ны өдрийн 17.00 цаг байна. Хоцорсон болон бүрдэл дутуу материалыг хүлээн авахгүй.

Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Утас –313207
Факс-324857                                                                                                                                                   
Э-шуудан: oyunsaruul@forum.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж