Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. БНСУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад ийн дөрвөн жилийн дараа айлчилсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд И Нак Ён-д Чингис хааны өлгий нутгаас авчирсан зургаан настай их насны морь бэлэг болгон, биечлэн гардуулжээ. И Нак Ён сайд уулга алдан “Үнэхээр сайхан морь байна” хэмээгээд, сайн удмын морь бэлэглэсэнд талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Монголчууд манай улсыг солонготой зүйрлэдгийг бэлгэдэн түүнд “Солонго” гэдэг нэр өгчээ.
У.Хүрэлсүх сайд И Нак Ён сайдад хандан “Монгол Улсад дахин ирэхийг бэлгэдэн Чингис хааны дэлхийд гайхуулсан Монгол удмын адууг бэлэглэж байна. Та манай улсад өөрийн гэсэн морь байгаа гэдгийг санаж яваарай. Бид энэхүү адууг өнөөдрөөс эхлэн зөвхөн таныг унаж эдлэхээр сэтэрлэж байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Seoul
Холбоотой мэдээ