Геологийн судалгааны ажилд 24,6 тэрбум төгрөг зарцуулна | News.MN

Геологийн судалгааны ажилд 24,6 тэрбум төгрөг зарцуулна

Геологийн судалгааны ажилд 24,6 тэрбум төгрөг зарцуулна

Геологийн судалгааны ажилд 24,6 тэрбум төгрөг зарцуулна

Геологи, хайгуулын салбарын томоохон арга хэмжээний нэг “Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалтыг өнөөдөр /2019.03.28/ салбарынхан 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Уг чуулга уулзалтаар салбарын мэргэжилтнүүд геологи, хайгуулын салбарт тулгамдаж буй асуудал нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гэдгийг онцолж байв Нэг талдаа төрөөс геологи, хайгуулын тусгай зөвшөөрөл өгчихөөд байхад нутгийн ард иргэд нь эсэргүүцэж байгаа нь ажилд ихээхэн хүндрэл учруулдаг талаар ярилаа.

Чуулга уулзалтыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэлсэн. Тэрбээр “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24,6 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад даруй 11,3 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ нь бид бүхний зүгээс геологийн салбарыг хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, төсвийг тогтмол өсгөх зорилтын нэг илрэл гэж үзэж байна” гэдгийг онцлов.

НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 4.5 ХУВЬД ХАЙГУУЛЫН АЖИЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Ашигт малтмал, газрын тосны газрын геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа

Энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газрын геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын ажил хийх боломжтой байгаа. Энэ тусгай зөвшөөрлийн дагуу орон нутагт ажлаа эхлүүлэх гэхээр орон нутгийн иргэд нь хайгуулын ажлыг хийлгэдэггүй. Ялангуяа газрын тосны салбарт Монгол Улс хөрөнгө оруулагчтай Засгийн газрын түвшинд гэрээ хийчихдэг. Гэтэл гэрээний үүргээ хэрэгжүүлж чадалгүй, хайгуулын ажил хийгээгүйгээс болж, гарсан зардлыг Монгол Улсын Засгийн газар буцааж төлөх эрсдэлд орох магадлал өндөр байдаг. Олон улсын туршлагаас харахад салбарын мэргэжилтнүүд нь тухайн орон нутгийн иргэдэд очиж, салбарынхаа онцлог, хайгуулын ажил улсын эдийн засагт ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгч, ойлгуулах шаардлага гарч байгаа. Энэ ажлыг ч үе шаттай зохион байгуулаад явах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд хайгуулын 1400 орчим тусгай зөвшөөрөл бий. Ашиглалтын 1600 орчим тусгай зөвшөөрөл байгаа гэдгийг албаныхан хэлсэн. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз олголтыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Гэвч энэ ажил удаашралтай явагдаж байгаа учраас сонгон шалгаруулалтын комиссын тоог хоёр болгон нэмж буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

МОНГОЛ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД 15-Т ЖАГСАЖ БАЙНА

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Д.Баатарцогт

“Өнөөдөр дэлхий дээр 450 гаруй цөмийн эрчим хүчийн ректор ажиллаж байна. Эндээс хамгийн ихээр ашигладаг улс нь өндөр хөгжилтэй Европын орнууд юм. Манай хоёр хөршийн нэг ОХУ-д өнөөдөр 35, БНХАУ-д 46 цөмийн эрчим хүчний үйлдвэр ажиллаж байна. Цаашид хоёр хөршид цөмийн эрчим хүчний үйлдвэрээ нэмэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Жишээлбэл, Хятад улсад 20 цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах бол ОХУ-д 15 үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээгээрээ ураны хэрэглээ цаашид өсөх дүр зураг харагдаж байна. Монгол Улсын хувьд Олон улсын атом энергийн агентлагийн судалгаагаар ураны нөөцийн хэмжээгээр эхний 15-т жагсаж байгаа. Өнөөдөр 13 ураны ордын хэмжээнд 166 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн. Энэ нь дэлхийн хэмжээнд тогтоогдсон ураны нөөцийн хоёр хувь юм. Цаашид манай улс ураны геологи, хайгуулын ажлаа эрчимжүүлбэл эхний 10 байрт жагсах бүрэн бололцоо бий гэж харж байгаа” талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Д.Баатарцогт ярилаа.

ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД 24 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Монгол Улсын хэмжээнд хийж буй геологийн салбарын судалгааг улсын төсвийн хөрөнгөөр, хувийн хөрөнгөөр, Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах зарчмаар, хамтарсан төсөл гэх дөрвөн чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг.  Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй судалгаанд нэлээд анхаарч 2018 онд 13.3 тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Харин 2019 онд 24 тэрбум төгрөгийг судалгааны ажил хийхээр төсөвлөөд байгаа ажээ.

“Сүүлийн жилүүдэд алтны нөөцтэй газар нутагт хувиараа алт олборлох иргэд олширч байна. Тиймээс орон нутгийн удирдлагаас хувь хүмүүсийг бичил уурхайн хэлбэрээр зохион байгуулалттайгаар ажиллахыг шаардаж байгаа. Манай аймгийн хувьд яг бичил уурхайн жишгээр ажиллаж буй нөхөрлөлийн тоо тун цөөн байна. Мөн орон нутагт хайгуулын тусгай лиценз авсан компаниуд газар ухаж хаячихаад яваад өгдөг. Үүнээс болж нутгийн иргэд хайгуулын лицензийг эсэргүүцэж эхэлдэг. Сумын удирдлагын зүгээс мэргэжлийн хяналтын газар болон сумтайгаа хамтран хайгуул хийж, ашигласан талбайгаа нөхөн сэргээх тал дээр нь анхаарч ажилладаг болсон” тухай Увс аймгийн Засаг даргын тамгын газрын ахлах мэргэжилтэн З.Ганболд ярьсан юм.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2019-03-28 192.82.65.182

geologiin salbaraa sain demjihgui bol hodoonii arhichid,malchidin baingin daramtandajil hiij baigaa shuu.

Avatar

Зочин 2019-03-28 202.179.24.132

haiguuliin salbar 2010 ond elbegdorjiin zarligaar haiguuliin lizenz shineer olgohiig zogsoosnoor unaltad orson. daraa n bur shiljilt hudulguuniig n zogsooj bailaa. huurhii heden geologich ajilgui bolson. haiguuld mungu zardag amitan ch ugui bolson. odoo bur gaigui ord olvol gemt heregten boldog nuhtsul baidal uuschiheed baigaam bishuu

Avatar

жак ма 2019-03-28 124.158.107.35

төсвийн мөнгөөр хөйгуул хийж нөөц тогтоочихоод эрх мэдэлтнүүд хувьдаа авч баяждаг хаанахын ямар ёс вэ?

Avatar

1234566 2019-03-28 49.0.137.6

Энэ хүүхэн ярьж байгаа юмаа ойлгож байгаа юм болов уу, ганц ч геологийн төсөл дээр мэргэжлийн ажил хийж үзээгүй зүгээр л Төмөртэй овоогийн цайрын ордыг Ард түмэнд хүртээлгүй хэдүүлхнээ цусалж байгаа Жаргалсайхан, Ганбат, Дамба, Очирбат гэсэн хүмүүсийн төлөөний хүүхэлдэй, ажил нь б*******ө явдаг Яшкануудын нэг шүү дээ, одоо тендер, төсөв мөсвөөс хусах гээд л загатнаад явж байгаа Хонгио толгойтон.

Avatar

Zochin 2019-03-28 43.228.130.93

Uran export hiivel tsomiin hayagdaliig n butsaaj avah yostoi bolno. No nuclear waste.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж