Хөлбөмбөгийн эргэн тойронд товчхон

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн эргэн тойронд товчхон

Хөлбөмбөгийн эргэн тойронд товчхон

Германы Бавари Мюнхен клуб Испаний Атлетико Мадрид клубын Франц жигүүрийн хамгаалагч Л.Эрнандезтэй 2024 он хүртэл  таван жилийн 80 сая еврогийн гэрээ байгуулжээ. Франц хамгаалагч Л.Эрнандез 2018 оны ДАШТ-д шигшээ багийнхаа хамтаар алтан медаль хүртсэн бөгөөд Испаний Атлетико Мадрид клубын академиас гараагаа эхлүүлж 2014 оноос үндсэн багаас тоглож байна. Л.Эрнэндез Германы Бавари Мюнхен клубын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тоглогч болж байна.

Испаний Барселона клуб Нидерландын Аякс клубын 19 хамгаалагч М.де Лигтийг өөрийн болгоход ойрхон байна. Барселона өнгөрсөн өвлийн солилцоогоор Аякс багийн 21 настай Нидерланд хагас хамгаалагч Ф.де Йонгийг авсан. Тэгвэл Аяксаас дахиад нэг тоглогчийг зуны солилцоогоор авч байгаа ажээ.

Английн Манчестер Юнайтед клуб энэ зуны солилцоонд нэлээд идэвхтэй оролцох төлөвтэй байна. Тэдний төлөвлөгөөнд ирээдүйн Английн шигшээ багийн тоглогчид болох боломжтой хэд хэдэн тоглогчийг авах хүсэлтэй байгаа ажээ. Тухайлбал, Германы Боруссиа Дортмунд клубын 19 настай довтлогч Ж.Санчо, Вест Хэм Юнайтед клубын 20 настай хамгаалагч Д.Рисе болон Кристал Палас клубын 21 настай жигүүрийн хамгаалагч А.Ван-Биссака нарыг авч магадгүй талаар “The Sun” бичсэн байна.

Италийн Сери-А лигийн АС Милан, Рома болон Наполи клубууд энэ зун Английн Ливерпүүл клубын төвийн хамгаалагч Д.Ловрены араас явж магадгүй байна. Хорват хамгаалагч бага зэрэг гэмтлийн улмаас тогтмол тоглож чадахгүй байгаа бөгөөд клубтээ ван Дейк, Ж.Матип нарт Ю.Клопп дасгалжуулагч илүү олон минутыг олгож байгаа. Иймд энэ зун Д.Ловрен багаа орхиж Апеннины хойгийг зорьж магадгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж