Британи оюутнууд Малайзын ширэнгэн ойг зорьж, үзээгүйгээ үзжээ | News.MN

Британи оюутнууд Малайзын ширэнгэн ойг зорьж, үзээгүйгээ үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Британи оюутнууд Малайзын ширэнгэн ойг зорьж, үзээгүйгээ үзжээ

Их Британийн хоёр оюутан Малайзын ширэнгэн ойд гурван долоо хоногийн турш ямар ч хоол хүнс, хувцасгүйгээр амьдрахаар зорьж очжээ. Өдгөө 26 настай Даниэл Олифи, 27 настай Жеймс Мойнихэн нар өөрсдийн хүч чадлаа сорихоор зөвхөн цахиур чулуу, шумуулын тор, металл сав, ус, анхны тусламжийн хэрэгсэлтэй явсан аж.

Ширэнгэн ойд очсоноосоо хойш тэд хэдхэн цагийн дараа авч явсан усаа дуусчээ. Мойнихэнийг ус хайхаар явах хооронд Олифи унтаж амрахдаа бэлтгэж, энэ зуураа гараа зүсэж, багагүй цус алдсан байна. Маргааш өглөө нь тэд ширэнгэн ойгоос гарч, машинаа барин, эмнэлэгт очин оёдол тавиулаад ширэнгэн ой руу буцжээ.

Олифи үдэш унтахаар хэвтэхэд маш аймшигтай байсныг дурдаад, “Амьдрах урам зориг аван, адал явдалтай аялсан тул харамсах зүйлгүй” хэмээн ярьсан байна. Энэ хугацаанд тэд тус бүр 20 кг жин хаяжээ. Оюутнууд өлсөж цангахдаа жимс жимсгэнэ, хорхой шавж идэж, шумуулд бариулан, шөнөжин бороонд даарч бээрэн, үзээгүйгээ үзсэн аж.

Олифийн хувьд ийм адал явдал анхных нь биш юм байна. Тэрбээр 2015 онд Сахарын цөлөөр унадаг дугуйтай аялжээ. Тэр амьд үлдэхийн тулд шээсээ хүртэл ууж байсан тухайгаа ярьсан аж.

Эх сурвалж: THE MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-28 119.40.99.30

Гоё юм аа зав зайтай

Avatar

Д.Нацагдорж 2019-03-28 202.179.24.96

гайхалтай аймшигтай дурсамж мундаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж