Хятад улс интерполын экс ерөнхийлөгчид ял онооно | News.MN

Хятад улс интерполын экс ерөнхийлөгчид ял онооно

Хятад улс интерполын экс ерөнхийлөгчид ял онооно

Хятад улс интерполын экс ерөнхийлөгчид ял онооно

Олон улсын цагдаагийн байгууллага Интерполын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хятадын иргэн Мэн Хонвэй өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр Францаас эх орон руугаа хувийн ажлаар яваад эргэж ирээгүй юм. Түүний эхнэр Грэйс Мэн нөхрөө холбоогүй удсанд санаа зовнин 10 хоногийн дараа буюу аравдугаар сарын 5-ны өдөр Францын цагдаагийн байгууллагад хандсан байна. Энэ өдрөөс хоёр хоногийн дараа Хятадын талаас түүнийг авлигын хэргээр саатуулан шалгаж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл өчигдөр Хятадын Комунист Намын/ХКН/ Сахилга батын хорооноос Мэн Хонвэйг яллахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Сахилга батын хорооны мэдэгдэлд түүнийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн мөнгийг гэр бүлийнхээ эрх ашгийн төлөө зарцуулсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа ба удахгүй тохирох ялыг онооно. Мөн түүний намын гишүүнчлэлийг түдгэлзүүлж, хууль бусаар олсон хөрөнгийг нь хураасан хэмээн дурдсан байна. Мэн Хонвэйн дээрх үйлдлүүд нь ХКН-ын шударга зарчмыг үл тоомсорлон, БНХАУ-ын хууль дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл ажээ.

Ингэснээр Мэн Хонвэй нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэрэгжүүлж буй авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд яллагдаж буй сүүлийн өндөр албан тушаалтан болж байгаа юм. Хамгийн сүүлд мягмар гаригт /2019.03.26/ бүх Хятадын Кибер аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан Лю Вэй гэгч мөн авлигын хэргээр 14 жилийн ял сонсоож байгаа юм.

Мэн Хонвэйн эхнэр Грэйс Мэн Франц улсаас орогнол хүссэн бөгөөд саяхан болсон БНХАУ-ын даргын Франц улсад хийсэн айллалын үеэр нөхрийнхөө хэргийг хэлэлцэж өгөхийг Францын Ерөнхийлөгч Эмануэль Макроноос хүссэн захидал бичжээ.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУЛГАЙЧ ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН 2019-03-28 175.38.87.92

XAPИН МАНАЙ МОНГОЛД ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ АВААД БУСАД ХУЛГӨЙЧ НАРТАЙГАА НИЙЛЖ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж