Кёкүшюзан Д.Батбаяр: Би гучин гэр бүлийн нэг биш | News.MN

Кёкүшюзан Д.Батбаяр: Би гучин гэр бүлийн нэг биш

Кёкүшюзан Д.Батбаяр: Би гучин гэр бүлийн нэг биш

Кёкүшюзан Д.Батбаяр: Би гучин гэр бүлийн нэг биш

Кёкүшюзан Д.Батбаярыг 20 гаруй хоногийн өмнө Сингапурын казинод мөрийтэй тоглоом тоглож, 12 сая.ам доллар хожсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр нийтлэгдсэн.

Кёкүшюзан Д.Батбаярын хувьд өнөөдөр /2019.03.28/ 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалтад анх удаа оролцож байна гэдгээ хэлсэн юм. Энэ үеэр тэрбээр Сингапур улсын казиногоос мөнгө хожсон талаар тайлбарлахдаа  “Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэдэг. Би сүүлийн үед Сингапур улс руу яваагүй. Миний хувьд ноднин шинэ жилийн үеэр Сингапурт очиж, казино тоглосон. Тэр үеэрээ монгол эр хүн ёндоорч, мөнгө хожсон. Гэхдээ зарим хэвлэлээр бичээд байгаа шиг их хэмжээний мөнгө хожоогүй ээ. Хожсон мөнгөнийхөө тоог хэлмээргүй байна. Ноднин казиногоос мөнгө хожсон тухай л одоо ингэж бичээд байгаа юм болов уу” гэв.

Тэрбээр “Зарим хэвлэл мэдээллээр намайг 30 гэр бүлийн нэгээр нэрлэсэн байсан. Миний хувьд Япон улсаас хөрөнгө оруулалт татан авч, хамтарсан “Чингис ворлд майнинг” компаниа ажлуулж байгаа. Манай компани нь Монгол Улсын хэмжээнд нийт 3377 лиценз байгаагаас тэн хагас нь буюу 1644 нь хайгуулын “Х” лиценз, үлдсэн цөөн хувь нь ашиглалтын “А”лиценз юм. Манай компанийн хувьд үлдсэн цөөн хайгуулын “Х” лицензтэй, өнөөдөр төлбөрөө төлж чадахгүй, хайгуул хийж чадахгүй байгаа хүмүүстэй хамтран ажиллаж байгаа учраас хамгийн их лицензтэй юм шиг харагдаад байна. Манай компанитай маш олон иргэдтэй хамтран ажиллаж байгаа учраас бүгд л ганц миний лиценз юм шигээр буруу ойлгож байна” гэсэн юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-28 66.181.184.73

ИТГЭХ АРГАГҮЙ ЮМ ЯРЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТА

Avatar

Зочин 2019-03-28 202.131.228.20

3377 лиценз байгаагаас тэн хагас нь буюу 1644 нь хайгуулын “Х” лиценз, үлдсэн цөөн хувь нь ашиглалтын “А”лиценз юм.

3377-1644 =1733 нь ашиглалтын лиценз байна. Танд баяр хүргэе.

Avatar

зочин 2019-03-28 182.160.38.213

ёопон луйварчингийн мөнгөөр лицинз түүдэг лицинзчин хэ хэ

Avatar

Зочин 2019-03-28 175.38.87.92

БӨХ ХҮН БҮДҮҮН ӨВСӨНД ГЭДЭГ…

Avatar

MANDAX 2019-03-28 45.117.35.5

MAL z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж