Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Швейцарийн Цюрихийн Их сургуулийн профессор, Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, захирал асан доктор Андреас Ауэр, Ардчилал судлалын хүрээлэнгийн ахлах судлаач доктор Корзин Бисаз нарыг хүлээн авч уулзав.
Тэд Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь үе шат болох “Иргэдийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэдийн оролцооны тухай хуулийг боловсруулах явцад зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн юм.
Орон нутгийн иргэдэд эрх мэдэл өгнө гэдэг нь улстөрчдөөс ихээхэн зориг тэвчээр шаардсан ажил юм гэдгийг өөрсдийн туршлагадаа үндэслэн Швейцарийн төлөөлөгчид хэлж байлаа.
Уулзалтын үеэр талууд иргэдийн оролцооны тухай хуулийг боловсруулах ажлын талаар санал солилцон ярилцав.
Эх сурвалж: www.president.mn