ХЭҮК: Эрүүдэн шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд гайхаж ярьсанд харамсч байна | News.MN

ХЭҮК: Эрүүдэн шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд гайхаж ярьсанд харамсч байна

ХЭҮК: Эрүүдэн шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд гайхаж ярьсанд харамсч байна

ХЭҮК: Эрүүдэн шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд гайхаж ярьсанд харамсч байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэж, “нүд халтирам аймшигтай төдийгүй байж боломгүй хэрэг” гэж УИХ-ын гишүүд өчигдөр /2019.03.27/ дүгнэсэн. Энэ асуудлаар өнөөдөр Хүний Эрхийн Үндэсний комиссоос мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн энэ үйлдэлд харамсч буйгаа илэрхийллээ. Учир нь хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчдын асуудлыг жил бүр илтгэлүүддээ дэлгэрэнгүй тусгадаг байсныг тэд онцоллоо.

ХЭҮК-ООС 17 ИЛТГЭЛ БИЧИЖ, УИХ-Д ХАНДСАН Ч ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙН ЭСРЭГ ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг: 

“Эрүүдэн шүүлтийн асуудал өнөөдөр л яригдаж байгаа мэт ойлголт олон нийтийн дунд төрж байна. Энэ тухай 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн анхаарч, ажиллаж, холбогдох илтгэлүүддээ хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчийн асуудлыг тодорхой тусгаж өгч байсныг УИХ-ын гишүүд өмнө нь уншиж байсан бол өнөөдөр тэд эрүүдэн шүүлтийг гэнэт сонсож буй мэтээр гайхаж хүлээн авахгүй байсан болов уу. Энэ асуудлыг гайхаж хүлээн авсанд харамсч байна.  НҮБ-ийн Тусгай илтгэгч Монгол Улсад 2006 онд долоо хоногийн хугацаанд айлчилсан. Энэ үеэр цагдан хорих ангид хүнийг 24 цаг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. НҮБ-ын Тусгай илтгэгч манай улсад айлчилсныхаа дараа “Монгол Улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитойгоор оршин тогтнож байна” гэдгийг тайландаа тусгасан. Энэ дагуу манай улсад зөвлөмж хүргүүлж байлаа” хэмээв.

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн хугацаанд нийтдээ 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулж байжээ. Үүний 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан байна. Харамсалтай нь, энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс гадна Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон гэж тус комиссын дарга Ж.Бямбадорж хэлсэн юм. Тэрбээр УЕПГ-ын дэргэд байсан энэ албыг үнэхээр шударга ажиллаж байсан гэдгийг тодотгосон. Түүнчлэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны долдугаар сараас эхлээд л “эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна” гэх мэт гомдол ирсэн. Тэр цагаас Хүний эрхийн үндэсний комисс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, нийслэлийн Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт асуудлыг тавьж ирсэн. Гэвч эдгээр газраас зөвхөн нийслэлийн Прокуророос хариу ирүүлсэн. Бусад нь ямар ч хариу өгөөгүй.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нь  ҮАБЗ-д 2016 онд гомдол гаргаж байжээ. Уг гомдолд дурдсан зүйл нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар гишүүдийн ярьсан зүйлтэй агуулга нь адилхан.  Хүний эрхийн үндэсний комисст мөн гомдол ирсэн. Иймээс энэ бүхнийг Хүний эрхийн үндэсний комисс тухай бүрт нь холбогдох газруудыг анхаарахыг хүсэж, түүнчлэн УИХ-д жил бүр өргөн мэдүүлдэг илтгэлдээ ч дурдаж, эрүүдэн шүлтийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж ирсэн юм байна.

Дээрхи асуудлаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржоос асуулт хариулт авлаа.

-Хүнийг эрүүдэн шүүх, тамлан зовоох арга механизм одоо ч байна гэж танай комиссоос хэллээ. Үүний эсрэг танай комисс ямар арга хэмжээ авч ажилласан бэ. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хамгийн түрүүнд анхаарч ажиллах ёстой байгууллага нь танайх шүү дээ?

-Мэдүүлэг өгч байгаа хүн нь өөрийн болон гэр бүл эцэг эх үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Манай комисст ирсэн гомдлуудаас харахад үүнийг эсрэгээр нь ашигладаг. Мэдүүлэг өгөх хүнийг гэр бүлээр нь айлган сүрдүүлж байцаалт авдаг арга олон жил үргэлжилж байна. Үүнийг би та бүхэнд өмнө нь ярьж байсан. ХЭҮК 2011 оноос эхлэн мөрдөх үйл ажиллагааг баримтжуулах зорилгоор цагдан хорих байруудад мэдүүлэг авах өрөөг камер, дуу бичлэгтэй болгохыг шаардсаны үр дүнд 2012 онд нийслэлийн есөн дүүрэгт аймгуудын төвд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид дээрх нөхцөлийг бүрдүүлсэн. Эрүүгийн тухай хуулийн 25.1.2-т “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд явуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу УЕПГ-ын 2017 оны зургадугаар сарын 27-ны өдрийн тушаалд “Дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг мэдүүлэг өгч буй хүнийг бүтэн харуулах байдлаар тохируулах ба мөрдөгчийн хөдөлгөөнд бичлэгийн төхөөрөмжийг харах өнцгийг хаахгүй байдлаар суурилуулна. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн хэмжээгээр тусгах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулж болно” гэсэн заалт бий. Үүнээс гадуур мөрдсөн байвал эрүү шүүлтийн хэлбэр гэж үзэж байна. Харамсалтай нь орон нутагт энэ тушаал хэрэгждэггүй.

Хүний Эрхийн Үндэсний Комиссыг хүний эрхийг хамгаалах талаар юу ч хийдэггүй мэтээр олон нийт ташаа ойлгодог. УИХ-ын нэр бүхий гишүүн хүртэл манай комиссыг ажлаа хийхгүй байна гэж шүүмжилж байна. Тэр хүн бол Мөрдөн байцаах албыг татан буулгасан есөн гишүүний нэг нь шүү дээ.

-Цагдан хорих байруудад суурилуулсан хяналтын камерт үлдсэн бичлэгийг танай комиссоос харах эрхтэй юу. Хэрэв харах боломжгүй тохиолдолд цаашид хүнийг эрүүдэн шүүх хэрэг гарах эрсдэл нь өндөр байх. Үүний эсрэг цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ ?

-Мөрдөн байцаах шүүх шатанд байгаа хэрэг маргааны талаарх гомдлыг манай комисс хүлээн авахгүй. Тухайн бичлэгийг холбогдох шалгах газрууд үзэж, хяналт тавих ёстой. Аз болоход бид үзээгүй байна. Ерөнхийдөө эрүүдэн шүүлтийн асуудлаар гомдол, мэдээллийг бид хангалттай хүлээн авч, сонсдог. С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж, дуу алдаж байгаа нь камертай болсны л үр дүн шүү дээ. Өмнө нь цагдан хорих байрууд дахь хяналтын камерт үлдсэн бичлэгийг УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба хянадаг байсан.

– УИХ-ын гишүүдийн үзсэн бичлэгийг зохиомол байж болзошгүй гэх таамаг байна?

-Бичлэгийг худал, үнэн эсэхийг хэлж чадахгүй. Зохиомол гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Б.Содномдаржаагийн ирсэн гомдолд бичлэгт яригдсан зүйл бүгд тодорхой бий. Тэр гомдолдоо “Намайг дарамталж хилсээр гүтгэж байна” гэсэн зүйлсийг бичсэн байсан. Энэ бичгийн нэг хувийг ҮАБЗ-д илгээсэн байдаг. Бичлэгийн үйл явц нь 2016 оны зургадугаар сард болсон. Ер нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гомдол, мэдээлэлд тэднийг санамсаргүй байхад нь утсанд мессеж ирсний дараа удалгүй толгойд нь уут углан авч явсан. Гэтэл Амгаланбаатар гэх хүнтэй хамт хорьж дарамталсан гэдэг. Энэ хугацаанд тэднийг хэрэг хүлээвэл удахгүй суллагдана гэж хэлсэн юм билээ. Зөвлөсөн ёсоор нь мэдүүлэг өгсөн ч эцэст нь яллагдагчаар татагдсан асуудал байдаг.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн цагдан хорих байруудад суурилуулах байсан Эрүүдэн шүүх зориулалттай сандлуудыг оруулж ирсэн нь одоо байгаа юу?

-Хөдөө орон нутагт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад хөлийг нь дөнгөлж, гарыг нь гавлах зориулалттай шаланд бэхлэгддэг ноцтой сандал байсныг орон нутагт шалгалтаар ажиллах үед илрүүлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагын хашаанд ашиглахад бэлэн, 21 аймаг нийслэлийн есөн дүүрэгт хуваарилагдсан байсан. Энэ асуудлыг тухайн үеийн Хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинд баримт материалтай хүргүүлж цагдан хорих байруудад ашиглуулахгүй байх шаардлага тавьсны үндсэн дээр тусгай сандлуудыг татсан. Одоогоор Эрүүдэн шүүх зориулалт бүхий тусгай сандлууд ашиглагдахгүй байгаа.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг маш нууц нэрийн дор эрүүдэн шүүсэн байна. Энэ асуудал нууцын зэрэглэлд байсан ч  Хүний Эрхийн Үндэсний Комиссоос бичлэгийг хянаж, хүний эрх зөрчигдсөн тухай олон нийтэд өмнө нь мэдээлэх боломж байсан юм биш үү. Магадгүй эрүүдэн шүүлтийн явцад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар амь насаа бол яах вэ?

Монголчууд бид аливаа юмнаас зугтах аргаа л олох юм байна шүү дээ. Камертай өрөөнд эрүү шүүлт явуулна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Учир нь бүгд бичлэгт үлдэнэ шүү дээ. Одоо бол мэдүүлэг өгөх хүмүүсийг камертай өрөөнд орохоос өмнө бүх байцаалт, эрүүдэн шүүлтийг явуулж байна. Үүнд л эмзэглэж байна. Энэ асуудал орон нутагт бий. Цагдаа нарт мэдүүлэг өгөгчдийг эрүүдэн шүүхгүй байхыг үргэлж зөвлөж хуулийн дагуу ажиллахыг шаарддаг. Үүнийг шийдэхийн тулд УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг хараат бусаар байгуулах ёстой. Нөгөө талаас манай комисс хариуцсан албан тушаалтанд нь асуудлаа тавьдаг. Олон газарт хандаж байсан. УЕПГ, ТЕГ, ШШГЕГ-т бичиг хүргүүлж байсан. 2016 оны зургадугаар сарын 28-нд Б.Содномдаржаагийн гарын үсэгтэй гомдлын бичгийн талаарх хариу ирж байсан. Бусад нь хариу өгөөгүй. Хэрэв эрүүдэн шүүх явцад мэдүүлэг өгөх хүмүүс амь насаа алдсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно. Нэг зүйлийг сануулахад, Монгол Улс цаазаар авах ялыг халсны хүчинд С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан хүмүүс өнөөдөр амьд байгаа. Хэрэв цаазын ялыг халаагүй байсан бол магадгүй цаазлуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эмэгтэй хүнийг цаазалдаггүй.

-УИХ-ын гишүүдэд илтгэл бичиг хүргүүлдэг ч үр дүнгээ өгдөггүй гэдэгт та санал нэг байна уу?

-УИХ-д нийт 17 илгэл бичиг хүргүүлсэн. Үүний 13-т Эрүүдэн шүүлтийн асуудлыг тодорхой тусгасан. Уг асуудлыг ярьж байхад УИХ-ын нэр бүхий гишүүн бидэнд “Та нар Эрүү шүүлтээс өөр асуудал ярьдаггүй юм уу. Үүнээс өөр ажил хийдэггүй юм уу”  гэж дайрдаг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

109 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J. Erka 2019-03-28 202.179.24.29

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн асуудал тулгамдсан асуудал хэвээрээ байна. Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл, мэдэгдлийг шүүх, прокурор анхаардаггүй, сонсдоггүй, үл тоодог нь эрүүдэн шүүх боломжийг нээж өгсөн шүү. Мөрдөн шалгах бүхий л ажиллагаанд прокурор хуулийн биелэлтийг хянах үүрэгтэй, энэ үүрэг ор тас мартагдсан эсвэл зориуд санаатайгаар орхигдуулсан нь мөрдөгчтэйгээ хуйвалдсан шинжтэй харагдах юм.

Avatar

J. Erka 2019-03-28 202.179.24.29

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн асуудал тулгамдсан асуудал хэвээрээ байна. Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл, мэдэгдлийг шүүх, прокурор анхаардаггүй, сонсдоггүй, үл тоодог нь эрүүдэн шүүх боломжийг нээж өгсөн шүү. Мөрдөн шалгах бүхий л ажиллагаанд прокурор хуулийн биелэлтийг хянах үүрэгтэй, энэ үүрэг ор тас мартагдсан эсвэл зориуд санаатайгаар орхигдуулсан нь мөрдөгчтэйгээ хуйвалдсан шинжтэй харагдах юм.

Avatar

Зочин 2019-03-28 202.21.99.42

Үнэн шүү. Ер бол тэдний захиалгаар хийгдсэн үйлдэл шүүдээ. Нээмкаагаас эхлээд бүгд уснаас хуурай нэр цэвэр гарах гэж арчаагүйтэж байна даа.

Avatar

бямбаа амрарай 2019-03-28 66.181.161.116

тэтгэвэрт нь суулга.татаас битгий ѳг

Avatar

иргэн 2019-03-28 66.181.179.133

Худлаа хийрхэж нийгмийн оюун санааг хордуулахаас өөр юм хийж байгаа юмуу энэ комисс. Бодит үйл ажиллагаа үр дүн байхгүй тэгсэн мөртлөө нийгэмд ийм хор хөнөөл байна гэдгийг амаар сурталчилахаас өөрийг хийдэггүй хэдэн бичиг явуулснаас өөр зүйлгүй ийм гадны гар хөлөөр юу хийдэг юм татан буулга

Avatar

AAGI 2019-03-28 150.129.141.195

харваас худлаа яриж байнав энэ юм хиих хүний царай бишээв

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-03-28 202.179.26.186

Байдлыг тийм сайн мэдэж байсан бол баримтыг дэлгэж эцсээ хүртэл явах чинь яасын. Илтгэл нэртэй цаас бичиж, үе үе сүржин хэвлэлийн бага хүрал хийж өөрсдийгээ рекамдахаас өөр ажил хийдэггүй. Тодорхой баримт ярь гэхэр нууц гэдэг, Үнэн хэрэгтэй энэ комиссын хийж буй ажил гэж НОЙЛЬ. Гол ажил нь НҮБ-ын Хүний эрхийн газарт хэнч умшидаггүй "тайлан" бичиж өгөхөд оршино. Ийм ор нэр байгууллага байснаас байгаагүй нь дээр. Нямка, Оюука хоёр минь одоо ингэж тонгочихоо боль. Хийж чаддаг хүмүүст нь ажлаа өг

Avatar

Иргэн 2019-03-28 203.91.115.53

Нямка продакшн эрүүдэн шүүдэг сандал шахаж байжээ муу 2 нүүрт Дүүлэн!!@@@@

Avatar

Зочин 2019-03-28 202.131.225.197

IIMERHUU BUGSHSAN ZUNUG HUURNUUDIIG BUGDIIG NI UG UNDESEER NI USTGAJ BAIJ ERUULJIH BAIH. ENE HED BGA TOHIOLDOLD SHUUHIIN ZAVHARAL BH L BOLNO.

Avatar

showman 2019-03-28 104.59.120.41

хүний эрхийг хамгаалдаггүй хүний эрхийн комиссыг татан буулгавал таарна, өчнөөн нялх хүүхдүүд, эмэгтэйчүүд зодуулж, хүчирхийлүүлж, амиа алдаж бхад юу ч дуугардаггүй үхмэл газар,

Avatar

Зочин 2019-03-28 66.181.178.250

ѳѳхѳгсѳн хүнтэй ѳглѳѳ босоод заргалдана гэдэг шиг нямдоржийг хѳраагаад яах вэ дэ. тэртэй тэргүй ард түмэн хэн эхэлж зоригтой дуугарав… хэн тэмцэв гэдгийг мэлэж байгаа. нямлорж увсал тѳрнѳ үү ховдод тѳрсѳн нь ямар ч хамаа байхгүй… олоо яаралтай элбэгдорж нарыг хорих хэрэгтэй. цээрлэл хүлээлгэх нь зѳ

Avatar

Иргэн 2019-03-28 202.9.44.127

Хийсэн ажил, явуулсан бичигт нь хариу өгдөггүй, ажлын үр дүн гардаггүй юм бол татан буулгуулах хүсэлт гаргаж тэмцэхгүй өдий хүрсэн байхдаа яахав дээ

Avatar

Zochin 2019-03-28 66.181.190.156

IHunii erhiin.undesnii komissburen bureldehuuneeree ard tumnees uuchlalt guigaad ogzor.

Avatar

зочин 2019-03-28 66.181.179.106

Одоо энэ хоёрыг огцруулах хэрэгтэй Юу ч хийдэггүй хулгайч нар худлаа шааж байна

Avatar

батбаяр 2019-03-28 202.21.106.161

Үзлийн 2 юм хүний эрх чѳлѳѳг хамгаалалаа юу далд ор

Avatar

Зочин 2019-03-28 64.119.26.4

ИЙМ АЙМШИГТАЙ ЮМ БОЛЧИХООД БАЙХАД ИНГЭЖ БАЛАЙТАЖ БАЙДАГ ЭНЭ ЯАСАН ИЧДЭГГҮЙ н**ш ВЭ???ЯАЖ ЭНЭ МУУХАЙ ЦАРАЙГАА ХҮМҮҮСТ ХАРУУЛЖ ЧАДАЖ БАЙНАА???

Avatar

зочин 2019-03-28 103.10.22.170

Одой царайт минь огцор

Avatar

зочин 2019-03-28 64.119.24.41

Бичиг цаас шидихээс өөр ажил хийдэггүй комис байна,

Avatar

MONGOL 2019-03-28 24.46.102.95

MONGOL IA got no human rights at all and forever

Avatar

Хүннү 2019-03-28 202.179.24.54

Хэрэг хийсэн бол эрүүдэн шүүх хэрэгтэй, тэдэнд хүний эрх, энээ тэрээ огт хэрэггүй ясыг нь цайтал эрүүдэн шүүх нь зөв.Хэрэг хийгээгүй хүнийг эрүүдэн шүүж болохгүй, хэлмэгдүүлэлт болно.

Avatar

Иргэн 2019-03-28 66.181.161.119

Ингэж бодож байгаа зүйл өөрт чинь тохиолдвол яах вэ. Бодоод үзээрэй …

Avatar

Huluuruu tolgoi hiij bnashvv burhan mini 2019-03-28 64.119.20.142

Huluuruuh

Avatar

Зочин 2019-03-28 202.70.41.194

2019 онд гадаадад бакалавр, магистр, докторын сургалтанд явах хүмүүст зориулж гадаадын их сургуулиудад уншигддаг ерөнхий эрдмийн лекцүүдийг ойлгох, сонсох, бичих чадваруудыг эртнээс төлөвшүүлэх, цагтаа лекцээ ойлгож сурах чадварыг эзэмшүүлэхэд зориулж бодит материалуудад тулгуурласан сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр явуулж байна. 99922603

Avatar

Zochin 2019-03-28 103.229.123.63

Энэ 2 авгай нөхөр бил үү

Avatar

Byambadorjiig zailuul 2019-03-28 202.126.89.214

Ene ovgonii zailuulaachee. Suudliin bugluus har mal. Yu ch hiideggui nuhur sh dee. Uye unguruusun uvgun

Avatar

зочин 2019-03-28 202.179.27.149

Nirgesen hoino ni gegcheer !! Tiim l hetsuug ni 20 jiliin umnu medej bsiim bol yaaj noir chin hurch bsiim be? Hevlelin hural hiilgeed ulsuj tsangaad ch boltugai zogsooh bolomj ta nart baisan. Odoo Hudlaa h*****d bh shardlaga bhgui! Ta 2 zaigaa tavuij ug.Hairan mungu uur hiidegt ni ug!

Avatar

Увс хүн 2019-03-28 202.55.191.205

Огцор Бямбадоржоо

Avatar

Зочин 2019-03-28 202.70.38.18

Ажлаа муу хийж байна

Avatar

Нохойнуудаа👺👺👺👺👺 2019-03-28 45.32.12.251

ЯДАЖ НАД ШИГ ИНГЭЖ ДУУГАРСАН УУ ТА НАР…Зочин 2019-02-13 192.162.245.67\nЧимгээ Содномдаржаа гээд иргэдийг суллах болоогүй юу тарвага аа\n\n18 1\nХариулах.

Avatar

Зочин 2019-03-28 203.91.118.180

Тарлаа Торлоо 2 гэдэг шиг энэ 2 ажлаа ерөнхийд нь дүгнүүлсэн яаж ч хашгираад хэрэггүй одоо боль

Avatar

zochin 2019-03-28 202.180.220.172

ХЭҮК-д зөвхөн эрүүдэн шүүхээр доктор хамгаалсан Оюунчимэг гишүүн байгаа шүү дээ, юу хийж байсан юм болоов

Avatar

Зочин 2019-03-28 103.57.94.191

7 сарын 1 нд Оюунчимэг шиг эрүүдэн шүүлтын эсрэг явсан хшн байхгүй.тэгсэндээ ч нөхцөлийг нь сайжруулж өгч байсан

Avatar

Gungaa 2019-03-28 103.229.122.31

g Za ene khunaymarch bsan Enkhbayar gedeg khiniig khamgaalaad ayrij bsan shuu ard tumen sanaj bgaa baikhaa

Avatar

үндсэн ажлаа хий 2019-03-28 66.181.185.133

эмээ өвөө 2 сүүтэй будаа чанаж ээ, ширдгэн дээрээ асгаад ширүүн зодоон болж эээ

Avatar

muu ajillaj bna 2019-03-28 106.130.215.145

olon bichig televlesen ee yariad bna …. eer bodittoi olon ajil hiij bno …. muu ajillaj bna bodit jisheetei barimt uzsen humuus bugd aimaar bna ged naad ikh huraliin gishuud chin eer eerinhee uzel bodliig heleed bgan bish uu ….

Avatar

Зочин 2019-03-28 202.126.89.207

Ta 2 eniigee shiidehgui bol olsgolon zarallaa gej hashgirch uzsen uu. Bitgii nirgesen hoino n gedeg um yari

Avatar

зочин 2019-03-28 66.181.191.10

Жүжигчин Нямдорж хүний зовлонгоор хожоо хайдгаа хэзээ болих вэ. Өөрөө Энхбатыг яаж алуулснаа одоо мартчихаад хоосон сүржигнээд дэндүү ичгүүргүй хүн юм даа.

Avatar

Зочин 2019-03-28 202.170.84.188

Энэ нэг худлаа ажилгүй хоосон мөнгө төсөв үрсэн байгууллагыг үндсээр нь сольж чаддаг мэддэг сэтгэлтэй хүн ажилуулмаар юм!!! Хүн тамлуулж эрүүдэж байхад огт мэдээгүй сууж байдаг… тэрийг нь Нямдорж мэт нь өөртөө ашигтайгаар зарлаад явж байдаг… таарчдээ

Avatar

aa 2019-03-28 64.119.23.148

Icheed zugeer zailaad uguuch !!!

Avatar

3 2019-03-28 202.9.43.92

eruuden shuuj bsng n mdj bsn um bol tencehgui yaasiin b HEUHoroo gegchiin hunenceruudee

Avatar

Зочин 2019-03-28 103.26.193.56

Эрүүдэн шүүшсэн ажлыг ардаас нь удирсан хүн үндсэн хуулийн цэцэд сууж байгаа нэр нь Туулхүү?

Avatar

М 2019-03-28 182.160.33.25

бямбадорж,оюунчимэг гэдэг хоёр хонины арьс нөмөрсөн н**ш энэ суудал дээрээсээ өнхөрч унах нь тодорхой боллоо.Хүрэлсүх минь энэ тушаалд гайгүй сэтгэл зүрхтэй хүмүүсийг томилоорой.Одоо хэн хэн нь мананг өмөөрч мөөрөлдөцгөөж байгааг харж байгаа байлгүй.Эх орон маань бузар булайчуудаасаа салж хөгжих болтугай.

Avatar

Зочин 2019-03-28 202.21.111.170

Та нар ард түмэнд хандаж баримт мэдээлэл өгөөгүй байж одоо Нямдоржийг хараагаад яахав дээ. Та нарын тэр олон илтгэл, НҮБ-ын дүгнэлтээ өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр ярьж, бас өөрсдөө жагсаал цуглаан хийхгүй яагаав. Одоо битгий олон вм ярь даа. Та нар ажиллаж чадаагүй, чадахгүй байна. Тэтгэвэртээ гарцгаа

Avatar

Ичиж амьдраач энэ хүний эрх гэгч НОХДУУД 2019-03-28 45.32.12.251

БвБИ ЖИРИЙН НЭГЭН ИРГЭН БОЛОВЧ БАЙНГА ХИЛС ХЭРЭГТ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ЭНЭ 2 ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙСАН.ЯДАЖ НАД ШИГ ДУУГАРДАГ БАЙСАН УУ ТА НАР ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ.Ж: ЭЛБЭГДОРЖЫН ТРООЛЛ ГЭСЭН НИЙТЛЭЛ ДЭЭР НЬ ИНГЭЖ БИЧСЭН БАЙДАГ.."Та өргөж авсан өнчин хүүхдүүдийг яасан бэ..мөн Чимгээ Содномдаржаа нарыг хэзээ суллах вэ. энэ бол таны хийж буй л ажил шүү дээ".

Avatar

Зочин 2019-03-28 43.228.131.206

Нямдорж сандал мандал оруулж ирж шахаад эрүүдэн шүүлтийг дэмжиж байсан юм бишүү, насаараа хуулийн сайд хийсэн хүн мэдэж л байсан байж таараа, өнөөдөр гэнэт улс төржүүлээд байсан нь энүүгээр далимдуулж Жанхуугийн хаан болох хүслийг гүйцэлдүүлэх гээд байсанд хэргийн учир оршино. Нямка ажилаа муу хийснийхээ төлөө огцрох ёстой. Одоо ч цөвүүн цаг ирж огцрох биш харинч тушаал дэвших гээд байх шиг, ккк

Avatar

Зочин 2019-03-28 109.252.82.236

ХЭҮК Тэр уед ингэж байсан,тэгж ингэж хэлж байсан гээд хожимдсон хойно нь балай юм яриад хэрэггуй дээ,Одоо ажлаа егч уздээ,

Avatar

Zochin 2019-03-28 103.26.194.144

Ta nariin 1000 n iltgelees 1 kamer iluu huchtei bjee.

Avatar

zochin 2019-03-28 192.82.64.217

HUNII ERHIIN TULUU AJILLAH HUN BOL MASH DACHIN ZOGSOLTGUI TEMTSEGCH SHARGUU HUN BH YOSTOI BH OO ….. ….. KOMISS HEREV ERH HEMJEE HURDEGGUI BOL ERH HEMJEEGEE URGUTGUH TALAAR YARIJ HUUTSULDUH HEREGTEI SH DEE MINGOLD UNUUDUR HUNII ERH GEDEG UNEHEER OLON ZUIL DEER MASH DOOGUUR BGAA SH DEE… JAM YOSNII BUH ERH TUR TUUNII BAIGUULLAGA ALBAN TUSHAALTAI HUMUUSIIN ASHIG SONIRHOL, ULS TURIIN ZOLIOSOND YAVJ BN …

Avatar

jiriin irgen 2019-03-28 192.82.64.217

NIRGESEN HOINO NI HASHGIRNA GEDEG SHIG L SANAGDAJ BN SHUU UNENDEE

Avatar

zochin 2019-03-28 192.82.64.217

ug ni komiss ene zuiliig ulruulj yarij bh bsan yum shig ….

Avatar

Зочин 2019-03-28 103.229.121.41

За яршиг цааш аа!! енеедер л сэрж гэнэ!! Хоолны савнууд сохор нохой дvйвээнээр!! гэгч болох юмаа.

Avatar

jiriin irgen 2019-03-28 192.82.64.217

hunii erhiin komiss ene talaar uuruu yu hiideg yum be anh baiguulagdsanaa bodvol butets bueldehuun tomorson tusuv hurungu nemegdsen baidag. eruuden shuult, horigdol sejigtentei hunii yosoor haritsdag asuudal zahaas avaad zamaar duuren bgaa shuu dee. ior dotniih ni hun horigdson saatuulagdsan hun bur l yarij bn. erh buhii turin baiguullagiin huvid komissiin ilruulsen hiiisen ajil tun taaruu bdg ni haramsaltai. huuliig ni harahaar butsiig ni harahaar erh hemjee bolomj bh shig l haragdaad bgaa

Avatar

Gan 2019-03-28 64.119.17.30

Nyamdorj eruuden shuuh sandal oruulan irjTemuujin boliulsan yum bol Nyamdorj hooson jujig toglohoo bolimoor yum mongoliin turuur togloj duuslaa ard tumen unen hudaliig ni daanch yalgahgui ni haramsaltai eruudehiig demjij baisan aa odoo bolichihson yavj bna

Avatar

Зочин 2019-03-28 103.229.122.74

Ямар ч үйлчилгээ үзүллдэггүй бичиг хүргүүлэх хүргүүлэхгүй байх ямар ялгаатай юм. Хогийн хоолны савнууд. Нямдоржоос өмнө дуугарсан бол хүндлэх байсан.

Avatar

Зочин 2019-03-28 124.158.109.140

Яг тийм, түрүүн нь цаасан дээр тайлагнахынхаа хамт чанга дуугарахгүй яасан юм бэ? Одоо хашгирсан ч сонсогдохгүй болсон.

Avatar

Hariutslagaa hulee! 2019-03-28 62.204.140.14

Urgelj hariutslagaas uursdiiguu yaj tseverhen avch garah gesen huvia hicheesen aminchhan zangaasaa icheechee! Uneheer tegej ih eruuden shuuh asuudal ih baisan bol ter ued ni Hynii erhiin horoo yugaa hiij baisan yum be! Ter ued ni duugaraad ar irgeded hyrtel zarlaad zogsooh arga hemjee avch ajillahgui yugaa hiij baisan yum be! Ene bol Hynii erhiig hamgaalah yostoi baiguullaga chihen dulii nuden balai ajillaj chadaagyi ni batalgaa baina shde! Hariutslagaa hyleegeed ajlaa uguh heregteishte ta nar!

Avatar

Монголойд 2019-03-28 45.32.12.251

БҮХ ЗҮЙЛ ДУУССАН ХОЙНО ЗЭР ЗЭВСГЭЭ АГСАЖ ААХИЛЖ ӨВЧИГНӨХӨӨ БОЛЬЧИХ ХҮНИЙ ЭРХ Ч ГЭНЭ ҮҮ ЭНЭ НӨХДҮҮД.2 ГЭМГҮЙ ИРГЭДИЙГ ХИЛС ХЭРЭГТ УНАГАЖ БАЙГАА НЬ ЭХНЭЭСЭЭ ОЙЛГОМЖТОЙ БАЙХАД НЭГ УДАА ДУУГАРСАН УУ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ.ИЙМ БАЙЖ БҮҮ ДЭМИЙР 😤😤😤😤😤

Avatar

zochin 2019-03-28 139.5.219.164

Чихгүй,нүдгүй,дургуй төрд ХЭҮК-оос олон удаа анхааруулж,шаардсан даа.Олон улсын парламентийн холбоо хүртэл тов тодорхой хэлээд байсан гэсэн.Оройтосон ч гэсэн ухаан орж байгаа нь яамай .

Avatar

irgen 2019-03-28 202.21.118.174

urd umnuhuu yarij bultahgyigeer odoo negent il bolson gajuudliig yaj zasah tuhaigaa yarij sanaachisan huuliig demjih heregtei shyydee!!olon zyil nurshih hereggyi!!

Avatar

zochin 2019-03-28 202.131.225.150

bugdeeree delhiigees z**l

Avatar

Зочин 2019-03-28 202.21.106.156

Манай улс төрчдийн үнэн нүүр царай энэ шүү дээ. Хууль сахиулагчид Мөрдөнгийнхөн, Тагнуулынхан, АТГ-ынхан, Шүүхийнхэн, ШШГА-ныхан. Нүднээс далдуур, хяналтаас гадуур, хянах камергүй орчныг л сонгож бусармаг араатан шинжтэй зандалчилсан үйл ажиллагаагаа явуулсаар л байгааг Хүний эрхийн үндэсний комисс анхааруулж яриад л байдаг сонсоод , уншаад арга хэмжээ авах ёстой хүмүүс нь чихнийхээ хажуугаар л өнгөрөөгөөд л байсныг одоогийн сүр дуулиантай асуудал илчилж байна. Гайхан шагширцагааж гэнэ

Avatar

Зочин 2019-03-28 64.119.16.66

ХЭҮК- той олон жил хамтран ажилласан. Бямбадорж, Оюунчимэг нар үнэнийг хэлжээ. Ерөөсөө төрийн байгууллага, тэр тусмаа төрийн өндөр албатууд авилгад автсаны л үр дүн өнөөгийн энэ байдал. Юун хүний эрх… эрх чөлөө… Элбэгдоржийн үйлдлийг харал даа.

Avatar

Зочин 2019-03-28 202.9.45.169

tegeed gaihaj yarihgui jiriin baidag l zuil meteer yarih yostoi bsan hereg uu?

Avatar

Зочин 2019-03-28 103.14.36.18

Одоо нууцын зэрэглэлээс нь гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-28 66.181.161.73

Өвөө Эмээ та 2 ХЭҮК юмуу хэдэн хуудас цаас үлгэр бичээд худлаа ажил хийсэн дүртэй, одоо гэнэт сэрсэн юм шиг хэвлэлээр мэдэгдэл хийгээд Хэлсэн ярьсан тоогоогүй гээд ТА ХОЁРЫГ ХЭН Ч ТООХГҮЙ ЗА идэж ууж ханасангүй.юу Одоо ЗАйЛ ДАА

Avatar

Зочин 2019-03-28 202.9.43.245

БЯМБАДОРЖ ХАМГИЙН ТҮРҮҮН ЗАЙЛАХ ЕСТОЙ

Avatar

Зочин 2019-03-28 124.158.94.88

Хүний эрхийн комисс хүчтэй ажиллаж чадахгүй байгаа тул дарга нар нь ажлаа өгөх ёстой.

Avatar

Зочин 2019-03-28 66.181.185.38

Хамгаалаад байх царайтаа ч юм шиг . Царайтаагаа таарсан хог .

Avatar

Зочин 2019-03-28 66.181.190.141

Хүний эрх зөрчсөн хуулийг баталсан хүн нь та өөрөө шүү Бямбадорж гуай. \nБямбадорж Нямдорж Шаравдорж 3 Доржийн хар хуулиар халхын шорон харчуудаар дүүрсэн дээ.\nОдоо хүний эрх яриад явахаар хэн итгэхэв дээ

Avatar

Шүүх 2019-03-28 176.86.155.150

УГААСАА Л ЖҮЖИГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.ОДОО БҮХ ЮМ ДУУССАН ХОЙНО ЗЭР ЗЭВСГЭЭ АГСАЖ ААХИЛЖ ӨВЧИГНӨЛДӨӨД ЯАНАВ.ХОХИРОГЧДЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ЭЛБЭГДОРЖЫН ХӨРӨНГӨНӨӨС ГАРГУУЛЖ ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ЯАРАЛТАЙ БАРИЖ ШОРОНД ХОРЬ👺👺👺👺👺👺👺

Avatar

Шүүх 2019-03-28 176.86.155.150

УГААСАА Л ЖҮЖИГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.ОДОО БҮХ ЮМ ДУУССАН ХОЙНО ЗЭР ЗЭВСГЭЭ АГСАЖ ААХИЛЖ ӨВЧИГНӨЛДӨӨД ЯАНАВ.ХОХИРОГЧДЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ЭЛБЭГДОРЖЫН ХӨРӨНГӨНӨӨС ГАРГУУЛЖ ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ЯАРАЛТАЙ БАРИЖ ШОРОНД ХОРЬ👺👺👺👺👺👺👺

Avatar

тайж 2019-03-28 122.201.24.154

ХЭ-н Комисс эрүүдэн шүүдэгтэй эвлэрч байсан уу???Яагаад дуугарахгүй байсан бэ ???Та нар хүүхэд морь унасн төлөө тэвчишгүй хөдөлмөр энээ тэрээ гээд яадаг байлаа.Одоо хийх ажлаа мэдэж авав уу…

Avatar

Зочин 2019-03-28 202.126.89.116

Харин арьсаа хамгаалж сандал суудлын төлөө дуугарч байгаа та хоёрыг гайхаж байна ийм хүмүүс Монгол хүний төлөө ажиллаж чадахгүй тийм совесть алга ичмээр юм

Avatar

zochin 2019-03-28 119.40.99.30

ХЭҮК-ын дарга, гишүүнийг ээлжилж хийсэн энэ 2 матар хорь гучин жил юу ч хийлгүй, төсвийн мөнгийг цусалж суулаа. \nЭрүүдэн шүүж, тамалж байхад нь мэдсээр байж тухайн үед нь юу ч хийхгүй, амаа ч хөдөлгөөгүй байж одоо өнгөрсөн хойно худал матрын нулимс унагаах хэрэг юун! \nЖил бүр тайландаа бичдэг байсан ч гэх шиг, зүгээр л арьсаа хамгаалах гэж арчаагүй царайлалгүй зайлцгаа!

Avatar

Зочин 2019-03-28 118.140.74.38

Жаахан юм хийсэн гэсэн тэгсэн гэсэн. Хурдан морь хүүхэд унахгүй гэж зүтгүүлээд гаднаас хөөрхөн юм хусцан. Тэр гадны байгууллага нь урд зүгийнх

Avatar

Chi boliiiooo 2019-03-28 122.201.31.248

ene 2iig solioooooo yich hiisengui

Avatar

Зочин 2019-03-28 103.229.120.62

Үнэхээрийн хүний эрхийн асуудлаар УИХ-д хандаад тоохгүй байсан юм бол ард түмэндээ хандахгүй \n яасийн. Арьсаа хамгаалж худлаа юм ярихийн. Ажлаа өг Бямбадорж Оюунчимэг хоёроо.

Avatar

Зочин 2019-03-28 202.72.245.220

ЭНЭ ГАЗАР БОЛОВСРОЛТОЙГООС ГАДНА ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ҮНЭХЭЭР БИЕ ХҮН БАЙЖ САЙН АЖИЛЛАХААС б**с ДОЛООГЧИД БЯЛДУУЧИД СУУДЛАА ХООХОЙЛОГЧИД БАЙГААД ЯАЖ САЙН АЖИЛЛАХ ВЭ ДЭЭ

Avatar

ХУУЛЬЧ 2019-03-28 202.9.43.212

МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ТЭР ТУСМАА ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛТАЙ ГЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ГИШҮҮД САЙД НАР ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ИЛТГЭЛД ДУРДИГДСАН АСУУДЛЫГ УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛООР ХЭЛЭЛЦЭЖ БАЙСАН БОЛ ИНГЭЖ ХУУЛИЙНХАНБОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГАТАЙГАА ДАВРАХГҮЙ ДЭЭ ,,,,???,,ТА БҮНИЙ НАМЧИРХАЖ УЛС ТӨРЖИЖ БҮХ ЗҮЙЛИЙГ ЗООСНЫ НҮҮХЭЭР ХАРДАГ ХАРАЛГАН БОЛСНЫ ГАЙ ГЭХҮҮ ДЭЭ ???

Avatar

зочин 2019-03-28 202.9.42.225

Тэгийшдээээ ……. Манай улс төрчид , өөрт л ашиггүй бол ,, ямарч хэргийг тоохгүй шдээ …Өөрт ашигтай бол ,, цэцэрлэгийн хүүхдүүдийн ,чихэрээ булаацалдсан самардалцааныг ч ТОМ ГЭМТ ХЭРЭГ болгож чадийшдэ….

Avatar

Зочин 2019-03-28 202.179.25.100

элбэгдоржийн сайт ямар тэнэг гарчиг өгдөг юм бэ

Avatar

зочин 2019-03-28 203.91.118.247

Эбэ, Хурц нарыг одоо баривчлах болоогүй юу,,,

Avatar

007 2019-03-28 118.140.74.38

Эхлээд чамайг дараа нь тэр 2ыг

Avatar

Зочин 2019-03-28 178.196.67.173

Zsss Zorigiin aluurchid l huchtei arctaltai baigaa bolohoor ingej bna. Tuunees bish ene baitugai lyum baigaa sh dee.

Avatar

зочин 2019-03-28 124.158.105.50

мэдсээр байж өдийн хүрсэн ХЭҮК-г гайхаж байна,одоо олон юм яриад юүхэв дээ чи Бямбадоржооо өргөдлөө өгөө

Avatar

ХЭҮК 2019-03-28 192.82.65.120

Эрүүдэн шүүж байгааг мэдсээр байж ямарч арга хэмжээ авч чадахгүй юм бол ХЭҮК гэж байгаад яадгийн. Мэдсээр байж мэдээлэхгүй байгаад нь бид бүр их гайхаж байна. Ийм комиссоор яадгийн татан буулгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-28 202.131.227.114

Цаасаар мэдээлэл өгөх, Нүдээрээ харах чинь тэс өөр л дөө.

Avatar

Зочин 2019-03-28 103.229.120.197

Ulsin nuuts gej yug heldeg yum be? HUn baitsaah, uls turiin allaga yagaad nuuts boldog bainaa?

Avatar

Иргэн 2019-03-28 66.181.160.32

МАНАЙ ХУУЛИЙНХАН ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХ МЭДЭЛДЭЭ ТАШУУРСАН УЧРААС АМЬДРАЛ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХАД ХҮРГЭСЭН ШҮҮДЭЭ. ХУУЛИЙНХАН ЗӨВ ШУДАРГА АЖИЛЛАДАГ БАЙСАН БОЛ ИНГЭХГҮЙ БАЙСАН БИЗЭЭ. ХАМААТАН САДАНГУУДЫГ ШҮҮХ ПРОКУРОР АТГ ЦАГДААД АЖИЛЛУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬТАЙ БАЙМААР БАЙНА. ТЭГЭХГҮЙ БОЛ БИE БИEНЭЭ ӨМӨӨРӨӨД ХУУЛИЙГ ЗАВХРУУЛДАГ ЮМ БАЙНА Ш ДЭЭ УИХ ДАРГА, EРӨНХИЙ САЙД, EРӨНХИЙЛӨГЧӨӨ. АНХААРАЛДАА АВНА УУ…….

Avatar

Хүний эрх зөрчигдсөөр байна 2019-03-28 202.21.118.22

Хүний эрхийн ийм байгууллага байдаг юм уу. Монголд жинхэнэ утгаараа хүний эрх зөрчигдөж байгаа шүүдээ. Төрийн бүх байгууллага л нууцын зэрэглэлд авсан гэдэг мулгуй арга барилаасаа салмаар байна. Ард түмэнд үнэнийг мэдэх ямар ч боломж алга, бүгд л мөрдөн байцаалтын нууц тэгээд л замхарч алга болно доо.

Avatar

Зочин 2019-03-28 49.0.218.232

татварын мөнгө өчнөөн идлээ одоо зайл

Avatar

Зочин 2019-03-28 64.119.19.222

Улсын нэр томьёоны комисст: мафия гэдэг үгийг манан гэсэн монгол үгээр орчуулж байяа

Avatar

Зочин 2019-03-28 119.40.98.26

hiigeegui ajil n barigdaad balarch bn ii

Avatar

зочин 2019-03-28 202.179.24.50

ХЭК-г татан буулгах хэрэгтэй, ямар ч хэрэггүй

Avatar

Зочин 2019-03-28 202.131.245.243

Чиний мэддэг асуудал биш л дээ.

Avatar

Зочин 2019-03-28 202.131.245.243

НҮБ-ийн Тусгай илтгэгч Монгол Улсад 2006 онд долоо хоногийн хугацаанд айлчилсан. Энэ үеэр цагдан хорих ангид хүнийг 24 цаг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. Энэ үед Ц.Элбэгдорж ЕС байсан.

Avatar

ужау 2019-03-28 202.21.106.134

Энэ ХЭҮК-ийн удирдлагыг солимоор юмаа. Залуу, шинэлэг хүмүүсийг тавимаар байна. Тэтгэврээ хүлээн суусан, хэл амаас зугтсан энэ улсыг явуулмаар юмаа.

Avatar

Зочин 2019-03-28 66.181.168.199

тэгээд нуух хэрэгтэй байсан гэсэн үг үү? тийм хэрэг байсныг нь мэдсэн юм бол ХЭҮК тэр үед нь яагаад арга хэмжээ авч таслан зогсоогоогүй вэ? Бүх асуудлыг олон нийтэд мэдээлж байж л таслан зогсоох боломжтой болно, ннуснаар юу ч өөрчлөгдөхгүй ба улам бүр хүндрэх болнооооооо

Avatar

Зочин 2019-03-28 202.131.245.243

ХЭҮК-д тийм эрх мэдэл байхгүй.

Avatar

зочин 2019-03-28 103.212.116.154

тийм шүү. УИХ-ы. гишүүнцрүүд худлаа анх удаа эрүүдэн шүүх талаар сонсож байгаа юм шиг шал худлаа жүжиглэсэн амьтад. Нямдорж одоо юу вэ шал солиотой зөнөсөн амьтан

Avatar

zzz 2019-03-28 202.131.243.118

Та нар тэгээд юу хийсийн. Худлаа бичиг цаас шидихээс өөр нэмэргүй юмнууд

Avatar

Зочин 2019-03-28 202.170.71.157

ХУУЛЬ БАТЛАХ Л ГЭЖ ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЖ БАЙХАД ЮУНДАА ГОНШИГНООД БАЙНАА, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДАА, ШШБЕГ-Т ХЭРЭГЖҮҮЛЭХ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД ПРОЦЕССЫН ХУУЛЬ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ, ТЭРНЭЭС ХУЛГАЙЧ ДОНДОГЫГ ХУЛГАЙЧ БАТААР СОЛИОД НЭЭХ ЯЛГААГҮЙ, ЭЗЭНДЭЭ Л ҮЙЛЧЛЭНЭ.

Avatar

Зочин 2019-03-28 103.229.176.130

Мөрдөн байцаах албыг татан буулгасан хүн нь хэн бэ ?

Avatar

Зочин 2019-03-28 202.131.245.243

Сайн уба Тэмбүүжин

Avatar

Зочин 2019-03-28 103.229.121.169

Bichgee ochnoon iruulj baisiim baina harin ta 2 enuunii daguu yamar arga hemjee avsan be? Yagaad ard tumend medeelj ajlaa hiihgui tsalin idej suuj baiv?

Avatar

zochin 2019-03-28 64.119.20.62

yu khiiji buy ni medegddegguy neg iim awgay l baydag yum , muukhay yum uzsen yum chini khalaglakhguy yakh we dee ,

Avatar

ЯРИНПИЛ 2019-03-28 66.181.168.199

ГЭХДЭЭ ТА НАР ЯМАР Ч БАРИМТ ФАКТ ГАРГАЖ ТАВЬЖ БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ. БИТГИЙ ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРЧ. АРЬСАА ХАМГААЛ. ОЛИГТОЙХОН ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ. ТА НАР С:ЗОРИГИЙН ЭНЭ УДААГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЮУ ГЭЖ ДОНГОГДОЖ БАЙСАН ЮМ БЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-03-28 64.119.16.100

Та нар тэгээд юу хийсийн. Худлаа бичиг цаас шидихээс өөр нэмэргүй юмнууд

Avatar

Zochin 2019-03-28 202.131.242.74

Odoo ta nar zailval taarna. Ed nariig zailuulah davalgaa uusgeh heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж