Капеллод Оросууд 7 сая еврогийн цалин өгнө

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Капеллод Оросууд 7 сая еврогийн цалин өгнө

ОХУ-ын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фабио Капелло гэрээний дагуу жилд 7 сая еврогийн цалин авах ажээ. Гэхдээ энэ нь зөвхөн цалин ба хөлбөмбөгийн янз бүрийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын баг амжилттай тоглох бүрт нэмэлт урамшуулал өгөх юм байна.

Бразил дахь ДАШТ-ий дүнгээр ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо 4.5 сая еврог шигшээ багийнхаа Итали мэргэжилтэнд төлсөн гэнэ.

Бас 2 саяыг Капелло дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авсан учир авчээ. Оросын баг 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний финалд үлдвэл дасгалжуулагч нэг сая евро авах гэнэ.

Капеллод 2018 оны Орост болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ялалтанд хүргэвэл 5 сая еврогийн шан харамж амлаад байна.

Эх сурвалж: http://gereg.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж