Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид өндөр амжилттай оролцож байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85-аас дээш насныхантай хурд хүчээ сорьсон Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа энэ жил 85 настай бөгөөд энэ удаагийн Монголын багийн амжилтыг аваргын алтан медалиар үргэлжлүүллээ.
Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрлөөс мөнгөн медаль хүртжээ.
Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-ны өдөр өндөрлөнө.
Тэмцээний дүнг ЭНД-ээс харна уу.
Холбоотой мэдээ