“Нийтийн тээврийн орлогыг 30 хүртэлх хувиар хасна"

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

“Нийтийн тээврийн орлогыг 30 хүртэлх хувиар хасна"

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон байсан ч 11.15 цагт нийт 32 төлөөлөгчийн ирцтэйгээр хурал эхэллээ. Өнөөдрийн хурлаар нийтийн тээврийн санхүүжилт, зардлын тарифыг батална. Мөн тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатарт ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахгүй байх тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцах байсан ч шинээр томилогдсон дарга нарын цалинг тавья, үүнийг баталж өгөөч гэсэн асуудлыг нийслэлийн удирдлагууд яаралтай горимоор оруулж ирж байгаад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа  илэрхийлжээ.

НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх зүйлийн дараалалд байгааггүй, төсөвт өөрчлөлт оруулах саналыг гэнэт оруулж ирж байна. Хуралдааны дэгт ийм зүйл байж болохгүй. Хоёрт, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн чуулганд яаралтай горимоор асуудлыг оруулж ирж болно. Нийслэлтэй холбоотой яаралтай шийдэх асуудлыг ингэж оруулдаг. Гэтэл нийслэлийн удирдлагууд шинээр томилогдсон дарга нарын цалинг тавья, үүнийг баталж өгөөч гээд яаралтай горимоор асуудал оруулж ирж байгаатай АН-ын бүлэг санал нэгдэхгүй байна. Дарга нар олон болсноор асуудал шийдэгдэхгүй. Дарга олон болох нь асуудал болж байна.  Нийслэлийн Засаг даргын орлогчоор зургаан хүн томилогдоно гэсэн асуудалтай зэрэгцээд ямар хүнийг томилох вэ гэсэн маргаан гарч байна.  Төсөвт 900 гаруй сая төгрөгийг цалин хөлс, нийгмийн хангамжийн зардалд зарцуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан байна” гэлээ.

“Нийтийн тээврийн орлогыг 30 хүртэлх хувиар хасна"

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журмын талаар лавлалаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн санхүүжилт 2015 онд батлагдаж, одоог хүртэл мөрдөгдөж байгаа. Шатахууны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор орлого зарлагын зөрүүнд нийслэлийн төсвөөс олгодог мөнгийг нэмэхгүй бол болохгүй байгаа.

Хоёрт, орлого төвлөрүүлэх ариун цэвэр, үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлыг энэ журмаар хариуцлагажуулж, эзэнжүүлэхгүй бол болохгүй байна. Зөвхөн орлогын төлөө ажиллаад цагтаа ирдэггүй, тоос шороотой, цэвэрлэгээ хийхгүй байгаад байж болохгүй. Энэ тохиолдолд орлогыг хуваарилахдаа 30 хүртэлх хувиар хасах хариуцлагын тогтолцоог бий болгох юм. Смарт карт борлуулах цэгүүдийг олон болгож, өглөө эрт ажилладаг болгох зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. Энэ жил нийтийн тээвэрт нийслэлийн төсвөөс 73.3 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Энэ мөнгөнийхөө хариуд хариуцлагын асуудлыг нэхэж байна” гэсэн юм.

Ингээд 67 хувийн ирцтэйгээр эхэлсэн НИТХ-ын 23 дугаар хурал 14.30 цагт 30 минутын завсарлага авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж