Эх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ алдартай Итали улсын алдарт CHICCO брэндийн талаарх сонирхолтой мэдээллийг уншигч та бүхэнд хүргэе.
Итали улсын Chicco брэндийг анх “Artsana group”-г үндэслэгч Cavaliere del Lavoro Pietro Catelli нь 1958 онд буюу ууган хүүгээ мэндэлсэн өдөр энэхүү брэндийг бий болгох санааг анх олсон байна. Өнөөдөр Chicco брэнд нь дэлхий даяар танигдсан, хүүхдийн томоохон 10 брэндийн нэг болж чаджээ.
Chicco – Аз жаргал түгээгч
Chicco нь хүүхдийн өсөж торних хугацаанд гардаг бэрхшээл, бие махбодын онцлог зэргийг маш сайн ажиглаж түүнд бүрэн тохирсон бүтээгдэхүүнийг гаргадаг бөгөөд эцэг эхчүүд болон дэлхийн мэргэжилтэнүүдтэй тогтмол харилцаатай байж хамтран бүтээсэн 60 жилийн туршлагатай брэнд юм.
1967-1998 оны хооронд Chicco брэнд Европын зарим улсуудад өөрийн салбараа нээж, улмаар АНУ, Бразил, Швейцарь, Германд тус тус салбараа нээсэн байна. Өнөөдрийн байдлаар Chicco брэнд нь дэлхийн 120 гаруй оронд 300 гаруй дэлгүүртэй бөгөөд Итали улсдаа 150 нэрийн дэлгүүүртэй эх хүүхдийн тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн чанартай, сонирхолтой, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ дэлхийн олон орны ээжүүд, хүүхдүүдэд хүргэж буй тэдний хайртай брэнд юм.
Та эх болон хүүхдэд зориулсан сонирхолтой, хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг авахыг хүсвэл Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн салбарт хандаарай.
Эрүүл мэндийн лавлах: 1800-1923
Холбоотой мэдээ