Тавантолгойн гэрээг урагшлуулахад санал нэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Тавантолгойн гэрээг урагшлуулахад санал нэгджээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр яг одоо Төрийн ордноо сэтгүүлчидтэй уулзаж, өнөөдөр хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын мэдээлэл болоод Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж байна. АН-ын гүйцэтгэх зөвлөлийнхөн өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгойн гэрээний талаар хэлэлцэж, гэрээг урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нийлжээ. Ингэхдээ төр 51 хувиа эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, консерциумыг оруулах нь зөв юм гэж үзжээ. Тэгж гэмээнэ 2,1 сая иргэний хувьцаа үнэ цэнтэй байна гэж АН-ын генсек мэдэгдлээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж