Бруней улс ижил хүйстнүүдийг чулуугаар цохиж цаазалдаг болно

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Бруней улс ижил хүйстнүүдийг чулуугаар цохиж цаазалдаг болно

Бруней улс ижил хүйстнүүдийг чулуугаар цохиж цаазалдаг болно

Зүүн өмнөд Азийн Брунейн хаант улс дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс Исламын шашны хуулийн нэмэлт заалтыг хэрэгжүүлж эхлэх ажээ. Шинэ хуулийн дагуу ижил хүйстэнтэйгээ явалдсан болон гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн этгээдийг чулуугаар цохиж хөнөөх, хулгай хийсэн этгээдийн гарыг тасдах зэрэг аймшигтай хатуу шийтгэл хүлээж байгаа юм байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгч “Amnesty International” олон улсын байгууллагаас энэхүү харгис хуулийг шүүмжилж, хүний эрхийг хүндэтгэхийг Брунейн эрх баригчдаас шаардсан мэдэгдэл гаргажээ.

Газрын тосны нөөц ихтэй, 400 гаруй мянган хүн амтай, Исламын шашинт Бруней улс 2014 оноос шариатын хууль гэх хатуу хуулийн эхний хэсгийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү хуулийг одоогийн султан Хассанал Болкиа санаачилж,  танилцуулсан ба уг хуулийн дагуу гэр бүлгүй эмэгтэй жирэмслэх, гаднын шашныг түгээн дэлгэрүүлэх, Султаныг басан доромжлох, баасан гаригийн мөргөлийг алгасах зэргийг эрүүгийн хэрэгт тооцон хатуу шийтгэдэг. Мөн архи согтууруулах ундаа худалдахыг хориглодог билээ. Хассанал нь тус улсын Ерөнхий сайдын үүргийг мөн давхар гүйцэтгэдэг. Бруней улс 1967 онд тусгаар тогтносон бөгөөд үүнээс хойш хэмжээлшгүй эрхт султанууд үе улиран захирч байгаа тул төрийн бодлогыг шүүмжлэх, эсэргүүцэх үзэгдэл ховор байдаг аж.

Эх сурвалж:CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж