Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Prius” унадаг болно

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Prius” унадаг болно

"Prius center" компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан приус загварын автомашиныг оруулж иржээ. Тус компани Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Наранхүүгийн хүсэлтээр уг машиныг оруулж ирсэн гэнэ. Энэхүү тусгай зориулалтын машин нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн суухад зориулсан эргэдэг суудалтай юм байна. Приус-11 маркийн энэхүү автомашиныг 10 орчим сая төгрөгөөр импортлон оруулж ирэх боломжтой гэдгийг тус компанийнхан онцолж байлаа. Тус компани борлуулсан машин бүрээсээ 50 мянган төгрөгөөр сан байгуулж, нийгмийн сайн сайхан зүйлд зориулах гэнэ.

М.СУРА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж