Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2019 экспо үргэлжилсээр байна | News.MN

Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2019 экспо үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2019 экспо үргэлжилсээр байна

Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2019 экспо үргэлжилсээр байна

Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд Оёдлын Салбарын Мэргэжилийн Нэгдсэн Холбооноос санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспог Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд 03-р сарын 25-аас 03-р сарын 31 хүртэл 7 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа билээ. 03-р сарын 27-нд экспоны нээлт, загварын шоу амжилттай зохион байгуулагдлаа. Загварын шоунд 14 компанийн 50 гаруй загварын ажлын хувцсыг Hatun model and talent management загварын агентлагийн загвар өмсөгчид өмсөж танилцуулжээ.

Экспоны үеэр худалдан авалт хийсэн болон гэрээ байгуулсан компаниуд хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм байна. Мөн Эко хэрэглээг дэмжье уриатай Арвин гоёл ХХК-аас даавуун торны экспог үзэж танилцаад бэлгэнд аваарай.

Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019 экспо 03-р сарын 31 буюу Бүтэн сайн өдөр хүртэл үргэлжилнэ. Та бүхэн хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-03-28 202.179.27.234

aytaichan dajgui umaa za amjilt chuseei

Avatar

Зочин 2019-03-28 192.82.65.168

Urbanii hgmt olond amjilt huseye.

Avatar

Зочин 2019-03-28 202.21.111.98

Сайхан арга хэмжээ байна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-03-28 124.158.95.187

Хэдхэн мисс, жентельмен өмсөх хувцас загвар бол хэрэглээ маш хязгаарлагдмал, харин энэ чинь аятайхан арга хэмжээ болж байна. Ердийн ажилтчин, албан хаагчид өргөн хэрэглэх боломжтой. Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж