Бургер Кингийн хүүхдийн багцны тоглоом хүүхдэд аюулгүй | News.MN

Бургер Кингийн хүүхдийн багцны тоглоом хүүхдэд аюулгүй

Бургер Кингийн хүүхдийн багцны тоглоом хүүхдэд аюулгүй

Хүүхэд багачуудын зорин үйлчлүүлэх дуртай олон улсын сүлжээ ресторан Бургер Кинг нь хүүхдийн багцаа шинэчлэн сонирхолтой тоглоомтой, газгүй ундаатай боллоо.

Хүүхдийн багцад орсон Rabbids invasion цувралын тоглоом нь 3 буюу түүнээс дээш насны хүүхдэд зориулагдсан ба материалын хувьд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, хүүхдийн биед харшил өгөхгүй, үнэр амтгүй сайн чанарын хуванцараар хийгдсэн.

Мөн газгүй ундаа, түүн дундаа чихрийн агууламж багатай цайг /Lipton Ice Tea/ сонгосон нь хүүхдэд зориулсан зөв сонголт болсныг эцэг эхчүүд таашаалд нийцжээ.

“Дэлхийн стандартыг Монголд” уриатай Бургер Кинг нь бургерынхээ орц найрлагын талаар мэдээллийг таниулах зорилгоор Burger Making Day  буюу гараараа бургер урлах өдөрлөгийг сар бүр тогтмол зохион байгуулж, стандартын талаар мэдлэгийг хүүхдүүдэд түгээхээс гадна, алиалагчийн хамт дурсамжтай нэгэн өдрийг өнгөрүүлэх боломжийг олгож байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-28 139.5.217.9

Бургер идээд байвал реклам дээр гарсан охин шиг илүүдэл жинтэй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж