Хүүхэд багачуудын зорин үйлчлүүлэх дуртай олон улсын сүлжээ ресторан Бургер Кинг нь хүүхдийн багцаа шинэчлэн сонирхолтой тоглоомтой, газгүй ундаатай боллоо.
Хүүхдийн багцад орсон Rabbids invasion цувралын тоглоом нь 3 буюу түүнээс дээш насны хүүхдэд зориулагдсан ба материалын хувьд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, хүүхдийн биед харшил өгөхгүй, үнэр амтгүй сайн чанарын хуванцараар хийгдсэн.
Мөн газгүй ундаа, түүн дундаа чихрийн агууламж багатай цайг /Lipton Ice Tea/ сонгосон нь хүүхдэд зориулсан зөв сонголт болсныг эцэг эхчүүд таашаалд нийцжээ.
“Дэлхийн стандартыг Монголд” уриатай Бургер Кинг нь бургерынхээ орц найрлагын талаар мэдээллийг таниулах зорилгоор Burger Making Day буюу гараараа бургер урлах өдөрлөгийг сар бүр тогтмол зохион байгуулж, стандартын талаар мэдлэгийг хүүхдүүдэд түгээхээс гадна, алиалагчийн хамт дурсамжтай нэгэн өдрийг өнгөрүүлэх боломжийг олгож байгаа юм.