"Монголын Хөрөнгийн зах зээлийн судалгаа хөгжлийн нийгэмлэг" нь хөрөнгийн зах зээлийн анхан, дунд шатны сургалт, семнар, илтгэл зохион байгуулдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Тус байгууллагаас тун удахгүй "Хөрөнгийн зах зээлд хэрхэн хөл тавих вэ" сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Уг сургалтанд сууснаар “Ажилтан хэвээр үлдэх үү, Эзэн болж өөрчлөгдөх үү”, “Зах зээлээ системээр нь хар”, “Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл”, “Монголын хөрөнгийн зах зээлд анхаарах дөрвөн зүйл”, “Богино хугацаанд ашиг хийх боломжууд”, “Урт хугацааны хөрөнгө оруулалт” зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэлтэй болох юм. Сургалт ирэх сарын 2-ны өдөр Глобаль удирдагч дээд сургуульд болох юм байна.
М.СУРА