Д.Бекхэм: Хөвгүүд том болжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Д.Бекхэм: Хөвгүүд том болжээ

Их Британы Лондон хотноо болсон уламжлалт марафоныг нэрт хөлбөмбөгчин, Дэвид Бекхэмийн гэр бүлийнхэн чимлээ. Ням гаригт(IV.26) болсон энэхүү тэмцээний хүүхдийн 10-17 насны марафонд Дэвид Бекхэмийн дунд хүү 10 настай Ромео оролцож, мөнгөн медаль хүртжээ. Хүүхдийн марафонд нийт 250 гаруй оролцогч оролцсоноос Ромео 18 минут 54 секундын хугацаанд замаа туулж, хоёрдугаар байрт шалгарсан байна. Тэрээр 1081 гэсэн дугаартай гүйхдээ "Kensington & Chelsea" гэсэн бичгийг энгэртээ зүүжээ.

Тэмцээнийг Бекхэмийн гэр бүлийнхэн үзэхдээ “Ромеогийн баг” гэсэн бичигтэй футболкоор ижилсэн энэхүү марафоныг чимлээ.

Хүүгээ дэмжсэн Дэвид Бекхэм “Хөвгүүд үнэхээр том болжээ. Сэтгэл их хөдөлж байна." гэсэн байна.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж