Шударга ёс хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Шударга ёс хуралдаж эхэллээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Тус бүлэг өчигдөр үдээс өмнө болон үдээс хойш хуралдаж Тавантолгойн гэрээний төсөл дээр байр сууриа нэгтгэх байсан ч ажлын хэсгийн хуралдаан давхацсан тул хойшлуулсан юм. Тиймээс өчигдрийн хуралдаанаа үргэлжлүүлж байгаа нь энэ юм. Эвслийн бүлгийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэхээс гадна Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг мөн хэлэлцэхээр төлөвлөжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж