Ажиллах “дургүй” залуу үеийнхэн | News.MN

Ажиллах “дургүй” залуу үеийнхэн

Ажиллах “дургүй” залуу үеийнхэн

Ажиллах “дургүй” залуу үеийнхэн

“Ажлын зар тавихаар залгахгүй атлаа сэтгэгдэл, чат бичнэ. Эсвэл мессежээр залга гэх юм. Үнэхээр ажиллах чин хүсэлтэй юм болов уу гэж найдаад залгана. Хариуд нь шууд л ажлын цаг, цалин асуугаад маргааш очъё гээд хэлсэн ч цагтаа ирдэггүй. Зарим нь хоёр хоног ажиллаад л урьдчилж мэдэгдэлгүйгээр ажилдаа ирэлгүй холбоо тасардаг. Ийм хүмүүсийг юу гэж ойлгох вэ?”  гэж Д гэх нэгэн ажил олгогч цахим сүлжээнд “зовлон”-гоо бусадтай хуваалцжээ. Түүний хувьд ажил хайж буй залуусыг үнэндээ ажил хийх дургүй байна гэж шүүмжилсэн байхад залуусын хувьд ажил олгогчдыг өдөрт 11-12 цаг ажиллуулдаг ч унаа хоолны мөнгөөр хангаддаггүй 500 мянган төгрөгийн цалингаар амьдрах аргагүйг учирлажээ. Энэ мэт ажил олгогч болон ажил хайгч хоёрын дунд үл ойлголцол үүсэх асуудал олон бий. Цахим орчинд ажлын байрны зарын нээлттэй группт мэргэжил боловсрол харгалзахгүй цагийн болон тогтмол ажил цөөнгүй байх ч сонирхож байгаа нь цөөхөн байгаа нь хачирхалтай. Дээрх ажил олгогчийн бухимдсанаар дугаараа үлдээж, залгаарай гэх сэтгэгдлүүд гурав, дөрөвхөн байх юм.

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай, залуучуудын хувьд энэ үзүүлэлт улсын дунджаас хоёр дахин өндөр буюу 20 хувьтай байна. Монголд хөдөлмөрийн насны залуучууд 55 хувийг эзэлдэг ч 57.2 хувь нь бүртгэлтэй ажилгүй залуус байна.

Ажил хайж буй хоёр хүн тутмын нэг нь ажил олддоггүй гэх шалтгааныг хэлдэг аж. Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс залуусын ажилгүйдлийн шалтгааныг тодруулахад, судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 49.5 хувь нь ажил хайгаад олдоогүй гэж хариулжээ. Тэгвэл 38.1 хувь нь хүүхэд асарч байгаа, 10.1 хувь нь гэрийн ажилтай, 9.4 хувь нь жирэмсэн, 6.6 хувь нь хүсэл сонирхолд нийцсэн ажил олдоогүй, 2.1 хувь ажиллахыг хүссэн ч шантарсан бол 1.9 хувийг ажил хийхийг хүсээгүй гэж хариулсан байна. Гэхдээ хэчнээн мянган залуус бор зүрхээрээ зүтгээд зүтгээд баралгүй эх орноосоо дайжиж, ажлын зар эргүүлж суугааг хэлэх боломжгүй.

Хөдөлмөрийн биржийн мэдээлснээр Монголд 20 мянга гаруй ажлын байр эзнээ хүлээн сул байгаа гэнэ. Ажлын сул орон тоо байсаар атал ажилгүй залуусын эгнээ өргөжиж буйг тоон баримтаас ч харж болно. Үүнийг судлаач, доктор Г.Дугаржав “Монголчуудын гуравны нэг нь ядуу, хоёр хүн тутмын нэг нь өртэй. Энэ байдлыг засахын тулд суурь боловсролыг сайжруулж, хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр манай залуучууд ажилд оръё гэхэд шалгуурт нь тэнцдэггүй. Бид ажиллах хүсэл, эрмэлзэлтэй чадварлаг залуу үеийг бэлдэх ёстой” хэмээсэн.

Мөн ажил олгогчдын зүгээс залуус ажлын ярилцлагад цаг баримталдаггүй, биеийн хэлэмж, хувцаслахдаа алдаа дутагдал гаргах нь түгээмэл гэж хэлж байв.

МУИС-ийн төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийн нээлт өчигдөр /2019.03.27/ тус сургуулийн номын санд болов. Энэ үеэр ажил олгогчид оюутнуудад ажлын ярилцлагын үеэр гаргадаг түгээмэл алдаануудыг хэлж, цаашид юуг анхаарах ёстой талаар зөвлөсөн юм.

“Анд Системс”  ХХК-ны хүний нөөцийн  ажилтан  Б.Ариунжаргал  “Залуусын хувьд ажлын байранд анкет бөглөсөн бол үүнийгээ тэмдэглэх хэрэгтэй. Тухайн ажил хайгч руу залгахад ямар байгууллагаас залгаж байгааг мэддэггүй, олон газарт анкет бөглөсөн байдаг учраас хаана ямар байгууллагаас холбогдож буйг анзаарахгүй асуултыг асуултаар хариулах тохиолдол гардаг. “Хаанаас залгаж байгаа билээ” гэж асуух нь үнэндээ зохимжгүй юм. Мөн урьдчилан мэдэгдэлгүйгээр товлосон цагаасаа хоцорч ирдэг. Улаанбаатарт замын түгжрэлд хэр их цаг зарцуулж хугацаа алддагийг мэдэхгүй хүн байхгүй. Тиймээс цагаа зөв тооцоолох хэрэгтэй. Ажлын ярилцлагад товлосон цагтаа ирэх нь чухал. Хэрэв хоцорсон бол урьдчилан мэдэгдэх хэрэгтэй” хэмээлээ.

ЗАЛУУС ХИЧЭЭВЭЛ АЖИЛД ОРОХ БОЛОМЖ НЬ НЭЭЛТТЭЙ БАЙНА

Оюутнуудын хувьд хүн хичээвэл ажилтай байж болно гэдэгт санал нэг байв. Өөрөөр хэлбэл, Монголд ажлын байр хангалттай бий гэсэн юм.

МУИС-ын гуравдугаар курсийн оюутан Ж.Эрдэнэнаран “Хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр суралцаж байна. Бид энэ мэргэжлийн дөрөв дэх төгсөлт нь юм. Энэ мэргэжлээр төгссөн ч ажлын байр нь элбэг. Хөрвөх чадвартай. Өнөөдрийн лекцэд сууснаараа ажилд ороход ямар зүйлүүдийг анхаарсан байх ёстойг мэдэж авлаа. Бидний хувьд төрийн албанд ажиллах учраас ажлын байраа эртнээс бэлдэх шаардлагатай байдаг. Тиймээс суралцаж байх хугацаандаа тухайн ажиллах байгууллагад дадлага хийх хүсэлт гаргадаг ч албан байгууллагын тодорхойлолт шаарддаг. Мөн ажилласан жилийн хугацаа шаарддаг. Яах вэ хувийн компаниудад бол хандлага, давуу талаараа шууд ажилтай болох боломжтой байх”

МУИС-ын Олон улсын харилцааны нэгдүгээр курсийн оюутан Б.Бүрэнжаргал “Миний бодлоор ажил олдохгүй байна гэдэг нь шалтаг. Залуучууд “Бид ажилламаар байна, ажлын байр нь олддоггүй” гэж гомдоллодог. Гэтэл ажиллах чин хүсэлтэй л бол ажлын байрнаас их зүйл байдаггүй. Залуу хүн сургуулиа төгсөөд ажиллана гэж бодох биш оюутан байхдаа цаг завтай энэ л үедээ өөрсдийгөө хөгжүүлж, бас ажиллах боломж нь нээлттэй. Залуучууд өөрсдөө залхуу байгаа болохоор л шалтаг хэлдэг юм шиг санагддаг” гэлээ.

Ирэх тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх  “Тохирох ажилд зөв хүнийг сонго” төсөл дөрвөн үе шаттайгаар явагдах аж. Уг төслийн хүрээнд өнгөрсөн жил карьер инкубатор шатанд  60 оюутнаас 20 нь ажлын байртай болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-03-28 202.55.191.130

Захын нэг компанийг ажилчид гарна гэж айлгадаг бол ОТ ч юмуу өөр нэг гадаад компанид монголчууд ажлаасаа халагдахаас айж, номондоо орчихсон байдаг юм байна лээ.

Avatar

Zochin 2019-03-28 202.131.225.197

Хаана ч тэр япончууд ч солонгосчууд ч гэсэн ажиллахгүй их мөнгө авах сонирхолтой байдаг. Гагцхүү ажиллуулж чадаж байгаа юм. Арга нь байна шдээ өндөр цалин өгөөд харж байгаад тэрэнд нь тохирсон ажлыг нь хийлгэж чадаж байна.

Avatar

боломжгүй байгааг амьдрал баталж байна 2019-03-28 199.249.230.74

үй түмэн гадаадад гарсан монголчууд тэнэг болоод явсан байв гэж. энэ монгол улс чинь тангуд түвд шиг хөгжлийн сүйрэл болж мөхөөд байна.

Avatar

зочин 2019-03-28 80.110.89.195

Ажил олгогч ,горилогч гээд асуудал байна.Залуусын хувьд санаачлага муу гэдэгтэй санал нэг ба хаана ч ийм хандлага адилхан.Харин ажил олгогч нар барууны соёлийг дагаад арай хатуу шаардлага тавьж байна.Ер нь залуусыг дэмжих боломж олгогч талаас нь асуудлыг шийдэх хэрэгтэй.Бизнесийнхэн бол ашиг олох талаа хамгын их хардаг.Энэ хоёр сонирхлыг тэнцүүлэх нь хүний нөөцийн ажилтниуудын үүрэг.Гэвч тэд бодит амьдралыг ойлгохгүй ажлаас халдаг ,авдаг ажлаа хийгээд…..

Avatar

zochin 2019-03-28 64.119.20.62

tegeed ter solongostoo ochiji boolyn khudulmur khiiwel taarna

Avatar

zochin 2019-03-28 64.119.20.62

manayd medleg bolowsrol , chadwar muu , bie awch yawakh, yadaj yaji khuwtsaslakhaa medekhguy bayj tsalin golson , alban tushaal golson diplomny ner khundiig baastsan zaluus duuren bayna , shuud l darga , zakhiral bolji awilga kheel khakhuuliin ezed bolokh muruuduluud duuren

Avatar

Зочин 2019-03-28 66.181.168.199

өндөр хөгжилтэй орны нэг өдрийн цагийн ажлын хөлсөөр МОННГОЛД НЭГ САР ажиллахыг хүсэх хүн байх уу,

Avatar

Ажил олгогч 2019-03-28 202.126.89.145

Өндөр хөгжилтэй орны мэргэжилтэй хүн шиг ажиллаж чадвал мэдээж өндөр цалин өгнө. Тийм чадвар, мэргэшил байдаггүй мөртөө өндөр цалин нэхэх хэрэггүй, харин сурч боловсрохдоо анхаар.

Avatar

зочин 2019-03-28 182.160.37.83

ажилгүйдэл бус, ажиллах чадваргүй, хоосон хавтастай, хий мөнгө мөрөөдсөн залуус олон байна. ажлын байрандаа гологдоод. зөвхөн цалингийн хэмжээ сонирхсон улсууд

Avatar

Зочин 2019-03-28 182.160.35.190

Мөнгө өгөх чадваргүй хогийн харамч эзэд олширсноос ажилгүйдэл байна. Өгөө аваан дээр хорвоо оршдог

Avatar

Зочин 2019-03-28 202.72.245.200

Маш зөв. чадаж байж авах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-03-28 192.155.85.137

х** нь биз гуйлгачин минь

Avatar

Зочин 2019-03-28 150.129.142.115

Ямар ч байгууллагын үр бүтээмжтэй ажилчид нь залуус л байгаа. 20-30 насныханд ажил бол үнэхээр олдож байгаа, сонголт ч байгаа. Харин хөгшичүүд энийг ойлгохгүй байх шиг байгаа юм. Яаж ч бодсон цэвэрлэгчийн цалингаар боловсролтой хүмүүс ажилд орохгүй. Өөр арай дээр газар олоод орчих нь ,алдах юм байхгүй. Ийм байхад цалингүй шахуу дадлага хийлгэнэ гэж байгаа. Цаанаа амьдралтай хүмүүс амьдралаа бодоод цалингүй ажилд нь сэтгэл зүрхээ зориулах нь юу л бол. Тэгээд одоогын залуучууд гэж худлаагоншигноно

Avatar

Зочин 2019-03-28 150.129.142.115

Үнэн байдал дээр ажилдаа анхаарахын тулд гэр бүлдээ ядаж автобусныхаа мөнгөнд санаа зовохгүй байж хөдөлмөрлөнө. Хэн ч ямар ч гэгээнтэн тийм ажилд сэтгэлгүй л хандана адилхан. Мэдээж бүх ажилын байрууд ийм биш шүү. Үнэхээр дэмжээд сургаад ажилуулдаг газар байдаг юм байна лээ. Анх таарсан ажилийн байрандаа оролгүй жоохон хүлээцтэй хандаж тийм газар олоорой залуучуудаа. Дараа нь хэдэн жил нэг газар хөдөлмөрөө мөлжүүлсэнээс хэдэн сар тэсээд тийм газараа ол.

Avatar

Зочин 2019-03-28 182.160.35.190

ХОгийн луйварчид улсын өчнөөн хөрөнгийн луйвардаж авчихаад тэгээд зарц нар хайж байгаа биз. Ямар ч компаний бүтээгдэхүүнийг эх орных гээд авлаа гээд эзнийг нь баяжуулахаас ажилчныг баяжуулахгүй. Бүтэн сар ажиллаад авсан цалингаа ганц хүүхдийнхээ хувийн цэцэрлэгийн нэг сарйн зардалд өгсөн нь дээр үү гэртээ түүнийгээ хараад дуу хөгжим заавал дээр үү. Би багшийн мэргэжилтэй сургалтын төвд хичээл заахад 1 цаг буюу 60 минутын цалин н ь 2000 төгрөг. Ингэж хөдөлмөрөө шулуулж байснаас гэртээ амарья

Avatar

Болд 2019-03-28 43.228.131.110

Манй сургалтын төвд ажилла цагийн 14000.

Avatar

Зочин 2019-03-28 202.126.89.84

utas hayaaa vldeene vv

Avatar

esbuh 2019-03-28 202.126.89.84

utas hayaaa vldeene vv

Avatar

Зочин 2019-03-28 64.119.16.100

Худлаа шааж байгаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж