“Зууны тулаан”-ы тасалбар 100 мянган ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

“Зууны тулаан”-ы тасалбар 100 мянган ам.долларт хүрчээ

Боксын ертөнц дэх хамгийн алдартай тамирчид болох Мэнни Пакьяо, Флойд Мэйвезер нарын халз тулаан ирэх ням гаригт болох гэж байна. Энэ нь 1971 оны Мохаммед Али, Жо Фрэзер нарын дунд болсон алдарт тулааны дараа орох хамгийн дуулиант тэмцээн хэмээн дэлхий нийтийн анхаарлыг татаж буй юм.

Метро Голдвин Мэйорын зүгээс нийт 16,500 ширхэг тасалбар гаргасан бол тэдний ердөө 500-1000 орчим ширхэг нь олон нийтэд зориулагдах юм байна.

Тулааны хорхойтнууд энэ үдшийн тасалбарыг хамгийн багадаа 1500-7500 ам.доллараар худалдан авах боломжтой гэнэ. 15-16,000 тасалбарыг тулаанчид болох Флойд Мэйвезер, Мэнни Пакьяао нарт мөн хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчид казинод өгөхөөр болсон байна.

Ням гарагт брокерийн компани дээд ханш тогтоох зорилгоор төвийн суудлын нэг тасалбарыг дуудлагаар худалдаж 100,000 ам.долларын ашиг олсон байна. Ажиглагчид тэдний тулаан 200 сая ам.долларын ашиг дагуулах магадлалтай байгааг тогтоосон бол өнөөдөр энэ тоо 400 саяд хүртлээ өссөн байна.

Уг мөнгөнөөс тулаанчид 60-40-ын харьцаагаар ашиг хүртэнэ. Харин сонирхуулахад уг тулаан дээр нэрт жүжигчин Марк Уолберг, реппер Пафф Дидди нар 250,000 ам.долларын бооцоо тавьсан байна. Марк Уолберг дотны найз Пакмэнийг дэмжиж байгаа бол Пафф Диддигийн зүгээс The Money Team-ийн анд Флойд Мэйвезерийг гарцаагүй ялалт байгуулна гэсэн байр суурьтай байна.

Филиппиний тамирчин Мэнни Пакьяо, АНУ-ын тамирчин Флойд Мэйвезер нарын тулааныг хоёр тэрбум хүн үзнэ гэсэн тооцоо гараад байгаа гэнэ.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж