"Ц.Элбэгдорж өмнө нь нууцын зэрэглэлээс гаргасан"

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

"Ц.Элбэгдорж өмнө нь нууцын зэрэглэлээс гаргасан"

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай өнөөдөр /2019.03.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр С. Зориг агсны хэрэгт холбогдоод буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ, нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  найман шүүгчийн талаар мэдээлэл өгсөн юм.

2016 ОНД ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ХЭРГИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ  НУУЦААС  ГАРГАСАН

С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг 1998 онд эрүүгийн хэрэг үүсгэгдээд маш олон жил шалгагдсан. Хэргийг шүүхэд шилжүүлээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Хэргийг  шалгаж шийдвэрлэсний дараа 2016 онд оны гуравдугаар сарын эхээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг  нууцаас  гаргасан.

Нууцын зэрэглэлээс гаргасан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө  гаргасан мэт ярьж нууцаас гаргасан асуудлыг Засгийн газар  руу дахин ил болгохоор хандсан.

Шалгагдаж дууссан  хэрэг дээр яллагдагч нараас  мөрдөн шалгах ажиллагааны үед  хууль бус ажиллагаа явуулсан гэсэн  гомдол санал ирүүлээд байсан учраас  манай  хяналтын прокурор Д.Ширэндэв хорих ангид очиж Ц.Амгаланбаатартай  уулзсан.

Удалгүй хяналтын прокурор хэргийг   шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн харьяаллыг Авлигатай  тэмцэх газарт /АТГ/ шилжүүлсэн. Учир нь Цагдаагийн байгууллага болон  Тагнуулын ерөнхий газрын  хамтарсан ажлын хэсэг өмнө нь тус хэргийг   шалгаж байсан учраас  дахиад  шалгуулъя гэхээр ашиг сонирхлын зөрчил үүсэж магадгүй гэж үзсэн.

Хэргийг шалгуулж байх явцад мөрдөх байгууллагуудаас прокурорын зөвшөөрлөөр хэрэгт авагдсан гүйцэтгэх ажиллагааны баримт мэдээллийг  гаргуулъя гэсэн утгатай  тогтоолыг прокурор үйлдээд ТЕГ-т өгсөн. Үүний дараа хэдэн бичлэгүүд ирсэн. Тэдгээр бичлэгүүдийг нийтэд  ил задалж болохгүй нөхцөл байдал үүсчхээд байна. Тиймээс хэрэг дээр үлдсэн гүйцэтгэх ажиллагааны материалыг хуулийнх нь дагуу ил болгох, аль эсхүл ТЕГ-ын даргын санал болгосноор Засгийн газрын шийдвэр гарч байж ил болгох хэрэгтэй. Өмнө нь шийдвэрлэгдсэн хэрэг дээр нууцлагдсан байсан  бичлэгүүд шүү  гэдгийг хэлмээр байна. Хууль зөрчигдөх вий гэхээс сэргийлж байна.  Харин Ц.Нямдорж сайд, хууль хяналтын байгууллага С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах хүсэлгүй мэт  энэ хэргийг өөрөө илрүүлсэн юм шиг  нийгэмд харагдуулж байна” гэв.

АТГ-аас хоёрдугаар сарын 13-нд  нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж буй.

Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын  зургаан шүүгчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр мөрдөн шалгаж байгаа юм. Гэхдээ Ч.Хосбаяр, Д.Мөнхтуяа, Н.Хангал нарын шүүгчид орлогоо нотолсон байна.

Тэгэхээр үлдсэн гурван шүүгчээс гадна дахин таван шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн асуудлаар шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Тиймээс найман шүүгчийг хуулиар олгогдсон бүрэн эрх дархтай учраас  мөрдөн шалгах явцад хүндрэл бэрхшээл учирдаг учраас албан үүргийг нь түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ АТГ  прокурорын байгууллагад  хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

С ХҮНИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ЯЛЛАГЧААР  ТАТАХ БОЛОН БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ  ГЭЖ БАЙГАА БОЛ БАРИМТААР НОТОЛЖ ИРҮҮЛ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ ТАВЬСАН

Тэгвэл үүнд Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай мөн хариулт  өглөө. Тэрбээр “Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Нийслэлийн прокурор Д.Баярмагнайд хүргүүлэхэд татгалзсан гэж мэдээлсэн.  Тэр бол үнэн.

2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд  манайхаас АТГ-руу явуулсан. Дөнгөж  хэрэг нээгээд байж байтал нэг ч шалгалтын ажиллагаа явуулаагүй байж маргааш нь  АТГ-аас эдгээр хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэсэн утгатай албан бичгийг ирүүлсэн.

Миний зүгээс хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар  татах болон бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх  гэж байгаа бол баримтаар нотолж ирүүл гэдэг шаардлагыг тавьсан. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  хувь хүний эрхэнд халдаж болохгүй. Тэгээд тухайн асуудал нь буцсан.  Нэр бүхий зургаан шүүгчээс гадна гурван шүүгчийн асуудлыг тавихад нь  Эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар  татаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад албан бичгээ хүргүүлсэн. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын ерөнхийлөгчид хандан хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарсан” гэлээ.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж