Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээнтэн XVI Далай ламыг Түвдэд хамжлагат системийг эргэн авчрахыг зорьж, шинэчлэл хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай БНХАУ-ын Засгийн газраас Түвдэд шинэчлэл хийсний 60 жилийн ойд зориулан гаргасан “Цагаан ном”-нд дурдсан байна.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг зэвсэгт бослого явуулж, бүтэлгүйтсэний дараа Түвдээс зугтан гарсан билээ. Үүнээс хойш Энэтхэгийн Дармсала хотод суух болсон юм. Хятадын эрх баригчид түүнийг тэрслүү үзэлтэн, салан тусгаарлагч хэмээн буруушаадаг.
Мөн түүнийг Түвдээс дүрвэн гарснаас хойш тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 191 хувиар өсч 22 тэрбум ам.доллар болсон гэж “Цагаан ном”-д бичжээ.Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуй болон тэдгээрийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудын нэмүү өртөг 1959 онд 128 сая юань байсан бол 2018 онд 13,4 тэрбум юань болон өсчээ. 100 мянга орчим малчид, тариаланчид аялал жуулчлалаар дамжуулан нэмэлт орлоготой болж, Түвд орон олон улсын жуулчдын зорин ирдэг бүс нутгийн нэг болж, дэд бүтэц ч хурдацтай хөгжиж байна хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: www.business-standard.com
Холбоотой мэдээ