“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.

Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай боловсон хүчнээ олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилготой юм.

Арван нэг дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус хөдөлмөрийн яармаг 03 дугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд “ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн”-ийн үеэр 10:00-17:00 цагийн хооронд Мишээл экспод болно.

Хөдөлмөрийн яармагийн үеэр бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлан мөн нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид ажилд бүртгэж авна. Тус арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж