26 мянган хувийн бие хамгаалагчийн эрхийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

26 мянган хувийн бие хамгаалагчийн эрхийг хураажээ

26 мянган хувийн бие хамгаалагчийн эрхийг хураажээ

ОХУ-ын Росгвардия байгууллага 26 мянган бие хамгаалагчийн эрхийг өнгөрсөн онд цуцалсныг тус байгууллагын дарга, генерал Виктор Золотов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Тусгай зөвшөөрлийн шалгалт хийх үеэр 26 мянга 300 хамгаалагчийн, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 1400 байгууллагын эрхийг цуцаллаа” хэмээн тэрбээр хэлэв.

Хувийн бие хамгаалах, мөрдлөг явуулах чиглэлээр Росгвардия байгууллага нь 25 төрлийн төрийн үйлчилгээг санал болгодог бөгөөд үүний 24 нь цахим хэлбэрээр олон нийтэд ил тод байгаа ажээ. Үйлчлүүлэгчийн захиалгыг ч мөн онлайн хэлбэрээр авч эхэлсэн байна.

Үйл ажиллагааны мэдээллээ ийнхүү ил тод болгосон нь тус байгууллагыг зөвхөн хянадаг, шалгадаг гэсэн буруу ойлголтыг залруулах зорилготой хэмээн Виктор Золотов хэллээ.

Өнгөрсөн 2018 онд тус байгууллагад 2.3 сая үйлчлүүлэгч хүсэлт тавьсны хоёр сая нь онлайнаар үйлчилгээгээ захиалсан байна.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж