Данийн эрдэмтэд бие давхар эмэгтэй шөнийн цагаар ажиллах нь тээж яваа ургаа алдах эрсдэлтэйг тогтоожээ. Тэд зургаан жилийн турш 22 мянга гаруй жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, тэдний ажлын цагийн хуваарь, шөнийн ээлжинд гарсан тоог харьцуулж үзсэн байна.
Судалгааны дүнд жирэмсэн эмэгтэй долоо хоног бүрийн хоёр, эсвэл түүнээс олон шөнө ээлжийн ажилд гарах нь үр зулбах эрсдэлийг нэмэгдүүлж буйг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн тэн хагас нь жирэмсний туршид дор хаяж нэг удаа шөнийн ээлжинд ажиллаж байсан аж. Эрдэмтдийн мэдээлснээр, тэднээс 2000 нь үр зулбажээ.
Эрдэмтэд "Шөнийн хиймэл гэрэлтүүлэг нь шөнийн цагаар ажилладаг эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлж, үр зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг" хэмээн тайлбарласан байна. Шөнийн цагаар ажилладаг, жирэмсний найман долоо хоногтой бүсгүйн үр зулбах эрсдэл 32 хувьтай байжээ. Мөн шөнийн цагаар хөдөлмөр эрхлэх нь хүний унтаж амрахад гол үүрэг гүйцэтгэдэг мелатонин дааврын хэмжээг бууруулдаг байна.
Эх сурвалж: MedicalXpress