Шинэ чиглэлүүдийн тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа | News.MN

Шинэ чиглэлүүдийн тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Шинэ чиглэлүүдийн тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа

Шинэ чиглэлүүдийн тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа

Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч  Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны Скат компани, Гуанжоу, Осака чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казахстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд  Даваа болон Пүрэв гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд даваа, баасан  гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Осака-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөр Алтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл,  пүрэв гарагт  нислэг үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар болон пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл,  мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны  өдөр хүртэл тус тус мөрдөгдөнө.

Хугацаа03.31-04.0904.1104.23-04.2505.02-10.26
ГарагМягмарПүрэвМягмарПүрэвМягмар, Пүрэв, Бямба
НисэхБуухНисэхБуухНисэхБуухНисэхБуухНисэхБуух
Чингис хаан-Алтай12:3013:5008:0009:2012:3013:5008:0009:2006:0507:20
Алтай-Чингис хаан14:2015:3509:5011:1014:2015:3509:5011:1007:5009:10

Эх сурвалж: ИНЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-27 202.72.245.200

назарбаевдах боломжтой болжээ

Avatar

Zochin 2019-03-27 126.255.15.84

Astana bish Nur-Sultan hot bolson

Avatar

Зочин 2019-03-27 126.255.15.84

Astana bish Nur-Sultan hot bolson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж