Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулав

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулав

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн зам дагуу үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, нөхцөл нь эрүүл ахуйн дэглэм шаардлагыг хангаж буй эсэх, хоол, хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь ажиллажээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид нийт 127 газрын хамруулан хяналт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулан, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөв.

Хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлж буй эдгээр газруудын ихэнх нь үйл ажиллагаа эрхлэх болон газрын зөвшөөрөлгүй ажиллаж байгаа бөгөөд Цогтцэций, Ханбогд сумын нутаг дахь зөвшөөрөгдсөн бүсэд төвлөрүүлэн, хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа үйлчилгээний нөхцөлийг хангуулахаар болжээ.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж