Топ С.Ариунбилэг ганц бие болжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Топ С.Ариунбилэг ганц бие болжээ

Загвар өмсөгч С.Ариунбилэг "Гоёл-2013"-аас топ модель өргөмжлөл хүртснийхээ дараа нөхөр охин хоёроо орхин мөнгөлөг залууг сонгох болсон билээ.

Тэрбээр шинэ найз залуутайгаа авахуулсан зургуудаа өөрийн цахим хуудаснаа "хайр" хэмээн тодотгон оруулж "Би сайн хүнтэй учирч хайрлагдсандаа азтай жаргаж яваа эмэгтэй, цаашдаа ч жаргаж амьдрах болно. Миний хайрт хөлөөр минь ч газар гишгүүлж үзээгүй" хэмээн гайхуулж явсан юм.

Гэтэл тэдний хайрын романс удаан үргэлжилсэнгүй бололтой. Топ С.Ариунбилэгийг ганц бие болсон тухай хэвлэл мэдээллээр цацагдах болжээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж