BTS хамтлагийн хүүхэлдэйн хувилбарыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

BTS хамтлагийн хүүхэлдэйн хувилбарыг танилцууллаа

BTS хамтлагийн хүүхэлдэйн хувилбарыг танилцууллаа

Америкийн хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн хүүхэлдэйн хувилбарыг гаргажээ. Барби хүүхэлдэйний эзэнт гүрэнд үйлдвэрлэгдсэн “BTS” хамтлагийн бяцхан хувилбар нь “Idol” дуун дээр өмсдөг хурц, тод өнгийн хувцсаар гоёсон байна. “Mattel” компани шинэ бүтээгдэхүүнээ ирэх зунаас худалдаанд гаргахаар төлөвлөсөн ба хүүхэлдэй тус бүр 19,9 ам.доллар, сетээрээ 140 ам.долларын үнэтэй байх аж.

One Direction хамтлагийн хүүхэлдэйн хувилбар

“BTS” хамтлагийн шүтэн бишрэгчид үүнийг сайшаан хүлээн авсан ч бодит хүнээс нь хэтэрхий өөр байна хэмээн гадаад байдлыг нь ихэд шүүмжилжээ. “Mattel”  компани хэдэн жилийн өмнө Америкийн алдартай хөвгүүдийн хамтлаг “One Direction”-ний хүүхэлдэйн хувилбарыг гаргасан нь мөн л олон шүүмжлэл дагуулсан юм.

Өмнөд Солонгосын К-поп оддоос хамгийн амжилттай яваа “BTS” хамтлаг нь зөвхөн эх орондоо төдийгүй дэлхий даяар хэдэн зуун сая сонсогчтой, хүүхэд залуусын сайн сайхны төлөө олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тус улсын бахархал болсон хамтлаг билээ.

 

Эх сурвалж: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж