Америкийн хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн хүүхэлдэйн хувилбарыг гаргажээ. Барби хүүхэлдэйний эзэнт гүрэнд үйлдвэрлэгдсэн “BTS” хамтлагийн бяцхан хувилбар нь “Idol” дуун дээр өмсдөг хурц, тод өнгийн хувцсаар гоёсон байна. “Mattel” компани шинэ бүтээгдэхүүнээ ирэх зунаас худалдаанд гаргахаар төлөвлөсөн ба хүүхэлдэй тус бүр 19,9 ам.доллар, сетээрээ 140 ам.долларын үнэтэй байх аж.
“BTS” хамтлагийн шүтэн бишрэгчид үүнийг сайшаан хүлээн авсан ч бодит хүнээс нь хэтэрхий өөр байна хэмээн гадаад байдлыг нь ихэд шүүмжилжээ. “Mattel” компани хэдэн жилийн өмнө Америкийн алдартай хөвгүүдийн хамтлаг “One Direction”-ний хүүхэлдэйн хувилбарыг гаргасан нь мөн л олон шүүмжлэл дагуулсан юм.
Өмнөд Солонгосын К-поп оддоос хамгийн амжилттай яваа “BTS” хамтлаг нь зөвхөн эх орондоо төдийгүй дэлхий даяар хэдэн зуун сая сонсогчтой, хүүхэд залуусын сайн сайхны төлөө олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тус улсын бахархал болсон хамтлаг билээ.
Эх сурвалж: metro.co.uk
Холбоотой мэдээ