&#34Цэцэг шиг хүүхдүүд цэцэрлэгтэй болоосой&#34

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

&#34Цэцэг шиг хүүхдүүд цэцэрлэгтэй болоосой&#34

Өнөөдөр буюу 2015 оны 04-р сарын 28-нд “Хонгор нутгийн дуулал 2015” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус тоглолтоос олсон ашгийн 20 хувь нь Баянхонгор аймагт шинээр баригдах цэцэрлэгт хандивлагдах юм байна.

Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв, Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнуудын хамт уг тоглолтыг зохион байгуулж байна.

Баянхонгор аймагт сүндэрлэх 1000 хүүхдийн 1000 төгрөгийн хандивийн цэцэрлэгийн барилгын ажил энэ 6-н сард эхлэн ирэх намар ашиглалтанд орох юм байна.

Хонгор нутгийн хүүхдүүдээ дэмжиж, цэцэрлэг сургуультай болоход нь хувь нэмрээ оруулах үүднээс Л.Болд гишүүн тоглолтын 100-н билетийг худалдан авснаа Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа Баянхонгор нутгийн 100 ахмад буурайд хүргүүлжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж