"Хөгжил хүн" клубээс "Үндэсний хөгжил-Монгол зорилго" чуулганыг "Чингис" зочид буудалд зохион байгуулж байна.
Монголын улс төрд шинэхэн агаарыг оруулж ирнэ хэмээн эдийн засаг, хуулийн салбарт нэр хүндтэй залуучуудын төлөөлөл “Хөгжил-Хүн” клубыг байгуулж, улс төрийн хүчин болж ажиллахаа зарлаад байгаа. Өнөөдрийн чуулганаар салбар салбарын мэргэжилтнүүд алсын хараагаа 2050 он хүртэл тодорхойлсон Монгол зорилго хөтөлбөр боловсруулснаа энэ үеэр танилцууллаа. Тодруулбал 2025 оныг богино хугацааны чинээлэг нийгмийн суурь, 2035 оныг дунд хугацааны буюу хөгжингүй улс болох, 2050 оныг урт хугацааны буюу өндөр хөгжилтэй улс болох гэж зорилгоо тодорхойлжээ. Мөн ядуурал, цөхрөлд автаад байгаа манай өнөөгийн нийгэмд яагаад “Монгол зорилго” хэрэгтэй байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Клубийнхэн Монгол Улсын үндсэн зорилгыг “Унаган цэвэр байгаль орчин, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдрах Монгол хүн” гэсэн байна.
С.ОТГОН