Айл бүрийн Гал голомт болсон Гал тогоо

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Шинэ сонголт

Айл бүрийн Гал голомт болсон Гал тогоо

Галын өрөө бол хүмүүс бидний эрүүл мэнд, эд баялгийн ундарга болсон гэрийн гал голомт болсон газар байдаг. Хоолны ширээ нь өдөр бүрийн онцлох үйл явдлын мэдээ солилцож нэг нэгнээ тойрон харах хамгийн сайхан хэсэг болдог.

“Та бүхэн гэр орондоо тавилгаа сонгож авахдаа тав тухтай байдал, өнгө загвараас гадна эрүүл мэндэд хоргүй эсэхийг хамгийн түрүүнд шалгаж байх нь чухал.”

Харин энэхүү асуудлыг шийдсэн өөрийн гэсэн давуу талуудтай, чанар стандартын шаардлага хангасан E1 стандартын хавтангаар хийгдсэн, хүний биед харшил өгөхгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, нян бактери үржихгүй Итали-ийн “Pensarecasa” брэндийн 100% Итали тавилгуудыг “Шинэ Сонголт” Брэнд их дэлгүүр зах зээл дахь хамгийн хямд үнээр санал болгож байна.

“PENSARECASA” брэндийн давуу талууд:

100% Итали гал тогооны тавилга

Эрүүл мэндэд тустай: Хүмүүсийн хамгийн их хугацаагаа өнгөрөөдөг гэрийн тавилга, эдлэлүүд нь өрөөний агаарын чанарт муугаар нөлөөлөхгүй, эрүүл мэндэд хоргүй байх шаардлагатай. PENSARECASA брэндийн гэр ахуйн тавилга үйлдвэрлэгч IMAB группийн үйлдвэрлэгдсэн тавилгууд хүний биед хоргүй, E1 ангиллын 100% эко хавтангаар хийгддэг.

High Gloss өнгөлгөө: Өнгөлгөө нь энгийн өнгөлгөөнөөс 2-4 дахин илүү гялалзах бөгөөд бусад тавилгын гадаргуутай харьцуулахад гэрлийг илүү шингээж, өнгийг төгс харагдуулах байдлаараа өвөрмөц давуу тал болдог.

Давхар шургуулгатай: Шүүгээний дотор хэсэгт давхар шургуулгатай, хаалганд GOLA систем буюу (түлхэж хаах) нээдэг механизмыг түлхүү ашигласан.

Зэвэрдэггүй металл: Шургуулгын дотор хэсэг нян бактери үржихгүй зэвэрдэггүй металл тоноглолтой, он удаан жилийн эдэлгээг даах дээд зэргийн чанартай.

Тайвшруулагчтай нугас: Дэлхийд танигдсан HETTICH брэндийн тайвшруулагч нугасаар тоноглогдсон, 20 жилийн эдэлгээ 20’000 удаагийн нээх, хаах үйлдлийг даах, ил харагдахгүй далд зам нугасаар тоноглогдсон

Ус чийг, тоосны хамгаалалт: Суурь болон угаалтуурын доод хэсгийн өнгөлгөө нь тавилгын доод хэсгийн хавтангийн эдэлгээг уртасгаж шороо тоос, шингэн зүйл орох болон зэврэх, элэгдэхээс хамгаалдаг.

Байгаль орчинд ээлтэй: Энэхүү брэндийн үйлдвэрлэсэн гал тогооны тавилгуудын хавтан нь сайн чанарын эко хавтан байдаг тул хуучирч муудаад хаясан тохиолдолд байгаль экологи-д ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, E1 ангиллын 100% экологид ээлтэй хавтанг ашигладаг. Италийн IMAB групп нь авлига үйлдвэрлэх модоо өөрсдөө тарьж боловсруулдаг. Мөн тог, ус цахилгаанаа хэмнэх үүднээс хаягдлаа дахин боловсруулж эрчим хүч гаргаж авдаг байна.

Гэрийн эзэгтэйн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан Итали-ийн “PENSARECASA” брэндийн 100% итали гал тогооны тавилгуудыг гэрийнхээ интерьер дизайн, дотоод зохион байгуулалтанд яг тохирсон гал тогооны тавилгатай болохыг хүсвэл “Шинэ Сонголт” брэнд их дэлгүүрийг зориорой. Бид таны гэрт очиж хэмжээ авч, хүссэн өнгө загвараар түргэн шуурхай угсарч үйлчлэх болно.

Нэмж дуулгахад Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр нь Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Итали, Герман, Франц улсуудаас брэнд хувцас загварыг хэрэглэгч та бүхэндээ худалдаалах болсонтой холбогдуулаад бонус картаа шинэчлэн гаргасан байна. Та тавилгаа аваад бонус оноогоороо  6-8 давхруудад байрлах хувцас загвараас сонголтоо хийгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж