Ньюс хөтөч: Шүүгчийн бие даасан байдлын баталгаа сэдэвт хэлэлцүүлэг болно | News.MN

Ньюс хөтөч: Шүүгчийн бие даасан байдлын баталгаа сэдэвт хэлэлцүүлэг болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Шүүгчийн бие даасан байдлын баталгаа сэдэвт хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Шүүгчийн бие даасан байдлын баталгаа сэдэвт хэлэлцүүлэг болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

08.00

  • Шүүгчийн бие даасан байдлын баталгаа сэдэв хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.

08.30 

  • Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах Олон Улсын “Аравт” морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуульд болно. Холбоо барих утас: 88109945, 88081693

09.00

  • “Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт “Формаса төв”-д болно. Холбоо барих утас: 99089666, 99209315, 99160069
  • Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран Бэлчээрийн зохистой менежмент хэлэлцүүлгийг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99051208, 99287297
  • "Пума" зочид буудлын хурлын танхимд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт болно.

09.30 

  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор АШУҮИС-ийн санаачилгаар зохион байгуулж буй “Агаарын бохирдол ба эрүүл мэнд-2019″ үндэсний чуулган болон АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн нээлтийн үйл ажиллагаа тус тус  АШУҮИС-ийн төв байр оюутны соёлын төвд болно. Холбоо барих утас: 80016984

10.00

  • Импортыг орлох инновацийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжүүлэх, шийдэл гарцаа тодорхойлсон саналаа БСШУС-ын Ё.Баатарбилэг сайдад танилцуулж, өргөн барих "Эх оронч хдалдан авалт-Инноваци үйлдвэрлэл" цуврал хэлэлцүүлэг ШУТСан /МТҮП-ийн 3 давхарт/ болно. Холбоо барих утас: 70002542

10.30 

  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хуралдана. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 70119921, 99268461

11.00

  • Hollywood in Mongolia Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Олон Улсын Фестивалын хэвлэлийн бага хурал  Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

11.30

  • MN-Мэдээллийн төвд Дөрөвдүгээр сарын 5-нд болох жагсаалтай холбогдуулж Гэр хороолол хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • MN-Мэдээллийн төвд Ардчилсан намын залуучууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

14.00

  • ОХУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, П.И.Чайковскийн нэрэмжит VI Олон улсын уралдааны шагналт, Гнесины нэрэмжит Москва хотын Хөгжмийн Академийн багш Сергей Судзиловскийн концерт Монгол Улсын Консерваторийн концертын Б танхимд болно.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үд 2019-03-28 112.72.12.6

Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж