Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, боксын дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Берлин хотод ажиллаад ирлээ.

Энэ үеэр “Аврагч” БТТСХ-ны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр,  Берлин хотын боксын холбооны ерөнхийлөгч Ханс Петер Мейснертэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм.

Мөн тус хотод ажиллаж, амьдардаг монголчуудын “Цог” клубын үйл ажиллагаа, зохион байгуулалттай танилцаж, нөхөрсөг тоглолтыг хийн, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбаттай уулзан, тус улсын Онцгой байдлын албатай хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж