Ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулъя

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулъя

Ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулъя

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ахуй нэгж байгууллага, иргэдийн дунд ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулах уриалгыг гаргасан байна.

Тодруулбал мод, бут, сөөгт цэнэг усалгаа хийж хортон шавж , ус чийг алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мод шохойдох , том оврын буюу масс бүхий моддын өндрийн өсөлтийг хязгаарлахгүйгээр гоёлын тайралт таналтыг хийж хашаа хороо, дүүргийн өнгө үзэмжид чимэг нэмэхийг иргэд, аж ахуй нэгжид уриалж байгаа юм.

Түүнчлэн ногоон байгууламжаа нэмэгдүүлж буй иргэн аж ахуй нэгжүүд цаашид мод буд сөөгний усалгаагаа стандартын дагуу хийж, шатсан болон цаашид ургах чадваргүй хэсгийг модноос зөв тайрч, мод бутны хөрсийг бордох ажлыг тогтмол хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: БЗД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж