Өмнөд Солонгосын хамгийн том авиа компани болох “Korean Air”-ийн ерөнхийлөгч Чо Ян Хог өнөөдөр /2019.03.27/болсон толгой компани болох “Hanjin Group”-ийн жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүнээс чөлөөллөө. ТУЗ-ийн хурал дээр хувьцаа эзэмшигчдийн 64,1 хувь нь түүнийг дахин хүлээн зөвшөөрч, 35,9 хувь нь эсрэг санал өгчээ. Компанийн дотоод журмын дагуу гишүүдийн гуравны хоёр ба түүнээс дээш санал авч байж дахин сонгогддог бөгөөд 20 жилийн турш “Korean Air” компанийг толгойлж буй Чо Ян Хо энэ шаардлагыг хангаагүй байна.
Ингэснээр Чо Ян Хогийн эрх мэдэл үлэмж хэмжээгээр хязгаарлагдаж, ТУЗ-ийн томоохон үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа ба “Korean Air”2-ийн ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллана гэв.
Саяхнаас Чо Ян Хогийн татвараас зайлсхийсэн, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан хэргүүд илэрсэн, эхнэр нь ажилчдаа зодож дарамталсан, өөрийнх нь компанид өндөр албан тушаал эрхэлдэг охид нь ёс зүйгүй үйлдэл гаргасан зэрэг дуулиан шуугиан түүнийг огцроход нөлөөлсөн гэж хэлж болно.
Түүнийг ТУЗ-аас гаргахад Өмнөд Солонгосын Үндэсний тэтгэврийн сан /NPS/хэмээх байгууллага ихэд нөлөөлжээ. Тус байгууллага нь “Hanjin Group”-ийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч юм байна. NPS байгууллагын зүгээс ТУЗ-ийн хурал болохоос өмнө Чо Ян Хог хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн, байгууллагын нэр хүндийг унагаасан хэмээн буруушааж, түүний эсрэг санал өгөхөө мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ