ТЦА: Зам тээврийн осолд 18-34 насны эрэгтэй жолооч нар холбогдох нь их

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

ТЦА: Зам тээврийн осолд 18-34 насны эрэгтэй жолооч нар холбогдох нь их

ТЦА: Зам тээврийн осолд 18-34 насны эрэгтэй жолооч нар холбогдох нь их

Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/  судалгаагаар  өнгөрсөн онд хүний амь нас хохирсон, хүнд, хүндэвтэр гэмтэл авсан зам тээврийн осолд 903 хүн холбогджээ. Үүнээс  769 буюу  85.2 хувь  нь эрэгтэй, жолооч нар байжж. Харин 134 буюу 14.8 хувь нь эмэгтэй жолооч байна. Насны байдлаар нь үзвэл 18-34 насныхан осолд хамгийн их өртдөг аж.

Монгол Улсад бүртгэлтэй 1 сая 207 мянга гаруй жолоочийн 43, хувийг 18-23 насны жолооч бүрдүүлдэг боловч энэ насныхан зам тээврийн осолд холбогдох нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Үүнд мэдээж нөлөөлөх хүчин зүйлс бий. Тухайлбал, 18-23 насны залуус туршлагагүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэгэс болж  зам тээврийн осол гаргадаг гэнэ.

Учир нь, залуу жолооч нар шөнө оройн цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсвэл үе тэнгийнхээсээ давж гарах, өөрийгөө дээгүүр тавьж онгирох зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргах эрсдэлтэй гэж үздэг. Харин 45-аас дээш насныхан зам тээврийн осол гаргах нь бага бөгөөд замын хөдөлгөөнд оролцох туршлагатай, илүү болгоомжтой замын хөдөлгөөнд оролцдог гэж үздэг байна. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нийгмийн байдлыг үзвэл дийлэнх хувийг буюу 43.4 хувийг ажилгүй иргэд эзэлж байгаа бол 4.2 хувь буюу хамгийн бага хувийг төрийн бус байгууллагын ажилтан эзэлжээ.

Э.БУРАМ

       

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж