Майамигийн 6 удаагийн аварга Н.Жокович 4-р шатанд бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Майамигийн 6 удаагийн аварга Н.Жокович 4-р шатанд бүдэрлээ

Майамигийн 6 удаагийн аварга Н.Жокович 4-р шатанд бүдэрлээ

АНУ-ын Флорида мужийн Майамид мэргэжлийн талбайн теннисний Майамигийн нээлттэй тэмцээн үргэлжилж байгаа. Эрэгтэй ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын төлөөх тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Сербийн Н.Жокович 4-р шатанд Испаний Р.Баутиста Агутад хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Н.Жокович энэ он гарсаар Испани залуу Р.Баутиста Агутад 2 дахь удаагаа хожигдож байгаа нь энэ ажээ. Өнгөрсөн 1 сард Катарт болсон тэмцээний дунд шөвөгт таарч тоглоход Испаний залуугийн ялалтаар өндөрлөж байсан бол Майамид мөн л Испаний залуу хожил байгуулжээ.

Сербийн Н.Жокович Майамигийн нээлттэй тэмцээнд А.Агассигийн хамтаар хамгийн олон буюу 6 удаа түрүүлсэн байдаг. Анх 2007 онд түрүүлж байсан бол хамгийн сүүлд 2016 онд К.Нишикориг хожиж Майамигийн нэээлттэй тэмцээний 6 дахь цомоо хүртэж А.Агассигийн амжилттай зэрэгцэж байсан. Н.Жокович энэ он гарсаар Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлээд байгаа ч Катарт, Индиан Уэлльст, Майамид тус тус түрүүлж чадалгүй тэмцээнийг өндөрлүүлж байна.

Майамгийн дархан аваргыг буулгаж авсан Испани залуу Р.Баутиста Агут шөвгийн наймд өнгөрсөн оны тус тэмцээний цомын эзэн нутгийн тамирчин Ж.Иснертэй тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж