Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ | News.MN

Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ

Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ

Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ

Каракаст өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчөөр өргөмжилсөн, тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ. Гэрлэн дохион дээр зогсож буй түүний машин руу нэгэн этгээд яаран ойртон ирж, хаалгыг нь онгойлгон, улмаар тээврийн хэрэгслийг нь өшиглөсөн бичлэгийг Мягмар гаригт VPI телевизээр үзүүлсэн байна. Мөн машинууд хөдөлмөгц үл таних хүмүүс түүний машин руу хүнд жинтэй зүйлс шидэж эхэлжээ.

Гуайдод халдсаныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео буруушаасан байна. Тэрбээр твиттер хуудастаа "Мадуро болон түүний хамтран зүтгэгчид зөвхөн айлган сүрдүүлэхийг л мэддэг. Гэвч ардчиллыг айлган сүрдүүлж чадахгүй” хэмээн жиргэжээ.

Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласны дараа АНУ түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Гэвч ОХУ, БНХАУ, Куба улсууд Мадурог тус улсын цорын ганц ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлсээр буй юм.

Эх сурвалж: UP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2019-03-27 103.212.118.128

ОРОСЫН АЛУУРЧИД БИЗ

Avatar

зочин 2019-03-27 64.119.19.224

Америкчууд ардчилал нэрийн дор олон ч улс орныг самарлаадаа тэрний нэг нь монгол зууны манлай хошгоруулагч хүзүүгүй нөхөр чинь америкт нэг хэсэг сурч байгаад ирсэн биздээ үр дүнд нь өнөөгийн монгол орон

Avatar

хэхэ 2019-03-27 103.212.118.128

ОРОСЫН КОММУНИСТ ХУЛМАС МИНЬ ТАМРУУГАА ТОНИЛ

Avatar

Зочин 2019-03-27 146.115.163.21

Haha orosuud buugaad 2 hon honogiin daraa shuu. Medeej ene Pompeo n uuruu l nairuulsan jujig. Neg mur tsaash n haruulya geheer tolgoi n ergesen uur dongio olddoggui. Argaguideed mashin ushigluj mushigluj he he. Ug n nuhtsan bol bur goyo jujig bolohgui yu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж