Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ

Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ

Каракаст өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчөөр өргөмжилсөн, тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн машин руу үл таних этгээдүүд халджээ. Гэрлэн дохион дээр зогсож буй түүний машин руу нэгэн этгээд яаран ойртон ирж, хаалгыг нь онгойлгон, улмаар тээврийн хэрэгслийг нь өшиглөсөн бичлэгийг Мягмар гаригт VPI телевизээр үзүүлсэн байна. Мөн машинууд хөдөлмөгц үл таних хүмүүс түүний машин руу хүнд жинтэй зүйлс шидэж эхэлжээ.

Гуайдод халдсаныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео буруушаасан байна. Тэрбээр твиттер хуудастаа "Мадуро болон түүний хамтран зүтгэгчид зөвхөн айлган сүрдүүлэхийг л мэддэг. Гэвч ардчиллыг айлган сүрдүүлж чадахгүй” хэмээн жиргэжээ.

Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласны дараа АНУ түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Гэвч ОХУ, БНХАУ, Куба улсууд Мадурог тус улсын цорын ганц ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлсээр буй юм.

Эх сурвалж: UP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж