Талийгаачийн амийг аврах бүх боломжийг ашигласан

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Талийгаачийн амийг аврах бүх боломжийг ашигласан

Талийгаачийн амийг аврах бүх боломжийг ашигласан

Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан 17 настай  жирэмсэн эмэгтэйн амийг аварсан талаар бид мэдээлсэн. Харамсалтай нь, өндрөөс унасан эмэгтэй өнөөдөр /2019.03.27/  өглөөний 07.00 цагийн орчимд  гэмтлээ даахгүй нас баржээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулга дээрх хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ сарын 26-ны өдөр 16.55 цагт талийгаач ус нь гарсан учраас ирж хэвтсэн. Ураг нь 39 долоо хоногтой, ус нь гарсан гэх оноштойгоор төрөхийн өмнөх өрөөнд хяналтад байсан. Жирэмсний хяналтын явцад  талийгаач шинжилгээнүүдээ бүгдийг нь өгч байсан байна лээ. Онц анхаарал татахаар өөрчлөлт байгаагүй. Талийгаач өрөөндөө хоёулаа байсан. Хамт нэг өрөөнд хэвтэж байсан эмэгтэйг ургийн бичлэг хийлгүүлэхээр гарах хооронд цонхоор унасан золгүй явдал гарсан байна. Хэрэг гарахад үед бусад хүмүүсийн оролцоотойгоор жирэмсэн эхийг эрсдэл багатайгаар өндрөөс буулгаж авсан. Тусламж үйлчилгээ болон шинжилгээнүүдийг нь яаралтай бүрдүүлэн ГССҮТ-өөс эмч дуудан үзлэг шинжилгээ хийлгээд хүүхдийг нь төрүүлэхээр болсон. Төрүүлэх явцад гурван кг, 50 см амьгүй ураг төрсөн. Талийгаач өндрөөс унан доргилт авсан учир хүнд гэмтэл авсан байсан. Талийгаачийн амийг аврах бүх боломжийг ашигласан” гэлээ.

Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй сууж байжээ. Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч талийгаач үгэнд нь оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган аварсан боловч харамсалтай нь, бүсгүй гэмтлээ даалгүй нас барсан асуудлыг цагдаа нар шалгаж байна.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж