Дагавар хүүгээ зодсон эцгийг батлан даалтад гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Дагавар хүүгээ зодсон эцгийг батлан даалтад гаргаагүй

Дагавар хүүгээ зодсон эцгийг батлан даалтад гаргаагүй

Дөрвөн настай дагавар хүүгээ “орондоо шээлээ” гэх шалтгаанаар зодсон 27 настай Т-г гуравдугаар сарын 18-ны өдөр батлан даалтад гарсан гэх мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэлээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаанаас тодруулахад “Хүүг зодсон Т нь  ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарсны дараа  тухайн  хүнийг  даврах зүйчлэн шалгах эсэхийг шийднэ” гэлээ.

Тодруулбал, энэ сарын 11-ны өдөр дөрвөн настай дагавар хүүгээ эхийг нь хөдөө явсан хойгуур модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зодсон  хэрэг гарсан юм. Энэ явдлын дараа хүү Гэмтэл согог судлалын төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж хоёр ч удаа яаралтай хагалгаанд орсны дараа хүүгийн биеийн байдал нь тогтворжсон гэх хариуг албаныхан өгч буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж