UFC-ийн хөнгөн жингийн аварга, Ирландын тулаанч Конор Макгрегор өчигдөр /2019.03.26/ зодог тайлж байгаагаа зарласан. Харин өнөөдөр түүнийг Ирландын цагдаагийн байгуулагаас хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
“Өнгөрсөн 12-р сард нэгэн залуу эмэгтэй түүнийг хүчингийн хэрэгт буруутган хуулийн байгууллагад хандсанаар мөрдлөг эхэлсэн аж. Тухайн үед цагдаагийнхан Макгрегорыг саатуулж, мэдүүлэг авчхаад суллан явуулжээ. Макгрегорыг яллагдагчаар татаагүй, хэрэг явдал мөрдөн шалгах явцдаа байгаа гэдгийг дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа хэдий ч, шүүхийн шийтгэх тогтоол гартал хэнийг ч гэм буруутай гэж зарлаж болохгүй юм” гэж RT мэдээллийн сайтад бичжээ.
Сурвалжлагч нар Макрегорын өмгөөлөгчөөс тодруулга авах гэсэн боловч ямар нэг хариу өгөөгүй байна. Өөрийгөө хохирогч хэмээсэн 20 орчим насны эмэгтэй нь арванхоёрдугаар сард найзуудтайгаа Дублины “Beacon” зочид буудалд зугаацаж байхад ийм үйл явдал болсон гэж мэдүүлсэн байна. Мөн цагдаагийн байгууллагад хандахаасаа өмнө “Rotunda” төрөх эмнэлэгт үзүүлсэн гэж мэдүүлжээ.
Эх сурвалж:RT
Холбоотой мэдээ