Трамп НАСА-аас америкчуудыг сар руу аялуулахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Трамп НАСА-аас америкчуудыг сар руу аялуулахыг шаарджээ

Трамп НАСА-аас америкчуудыг сар руу аялуулахыг шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАСА-гийн удирдлагуудад ирэх таван жилийн хугацаанд америкчуудыг сар руу аялуулах "даалгавар" өгсөн байна. Энэ тухай Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс АНУ-ын Сансрын үндэсний зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ.

АНУ-ын Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Пенсийн хэлснээр, Трамп НАСА-гийн удирдлага, тэргүүн Жим Брайденстайн нараас дээрх зорилгодоо хүрэхийг хүссэн байна. Дэд ерөнхийлөгч АНУ 21-р зуунд хүмүүсийг сар руу аялуулсан анхны улс болохыг зорьж буйг онцлон тэмдэглэжээ. АНУ 2028 он гэхэд саран дээр дэлхийн хүмүүсийг газардуулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлж байв.

Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа АНУ сарны хөтөлбөрөө дахин эхлүүлэх тухай мэдэгдсэн юм. Одоо НАСА сарны тойрогт станц байгуулах санаагаа боловсруулж буй бөгөөд 2022 он гэхэд саран дээр бааз барихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Nation news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж