Урьсан зочноо уйдаадаггүй улстөрчид

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Урьсан зочноо уйдаадаггүй улстөрчид

Урьсан зочноо уйдаадаггүй улстөрчид

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён  Улаанбаатарт хоноод буцлаа. Урьсан зочноо ч уйдаасангүй, улс төрийн хэрүүл, зодооноо ч нууж хаасангүй. Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын айлчлалтай зэрэгцээд ҮАБЗ-ийн зөвлөмж нэрээр оруулж ирсэн төсөл нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх Ерөнхийлөгчийн санаархал байв. Уг нь монголчууд "олгой хагаравч тогоондоо, толгой хагаравч малгайдаа" гэдэг. Гэтэл манай дарга нарт ичих, болгоомжлох булчирхай ч алга. Үндэснийх нь үйлдвэрийн ноолууран хүрмээр гангарч, монголчуудыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн зочноосоо хээв нэг визний хөнгөлөлт гуйсан шигээ зогсох дарга нар харин хэрүүлдээ болохоор жигтэйхэн ач холбогдол өгдөг нь өчигдрийн гэнэтийн хуулийн төсөл, УИХ-ын идэвх зүтгэлээс нь харчихаж болохоор.

Иймэрхүү даргатай улсын иргэд хүний газар боолын хөдөлмөр эрхлэхээс яах вэ. Иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй айлд очиж боол болгох виз гуйж байгаа монгол дарга нарт мөнгө, эрх мэдлээс илүү чухал юм үгүй гэж. Үүнийг Өмнөд Солонгосын Ерөнхий сайд өөрийн нүдээрээ хараад буцсан биз. Хэрүүлдээ гарамгай, хийхдээ хойрго монгол дарга нартай монголчууд нутгаасаа дүрвэх шалтгааныг нь харин ойлгосон байгаасай.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж